0
БНХАУ-д Ковид-19-тэй адил шинж тэмдэгтэй амьсгалын замаар халдварладаг HMVP вирус дэгдээд буй. Тэгвэл тус амьсгалын замын цочмог халдварт өвчин тасралтгүй өсөх хандлагатай байна.
Агаар дуслын замаар болон бохир гадаргуугаар дамжин халдварлагдах хүний метапневмовирус нь ихэвчлэн хүүхэд, өндөр настнуудад ханиад, бронхит, уушгины хатгалгаа үүсгэдэг амьсгалын замын вирус юм.
Тус вирусээр өвчилсөн тохиолдолд ханиалгах, халуурах, хамар битүүрэх, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Одоогоор HMVP вирусийн эсрэг вакцин, эм тариа гараагүй байна.
Тус улсад томуугийн өвчлөл улирлын шинж чанартай тархалтын үед байгаа бөгөөд томуугийн вирусийн эерэг илрэлтийн хувь эрчимтэй нэмэгдэж байна.
Иймээс иргэд, олон нийт уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахиж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, биеийн дархлаагаа дэмжих зэргээр урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага, УОК-оос анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.