dobu.mndobu

Б.Ачбадрах Солонгос Улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой алтан медаль хүртэв

Б.Ачбадрах Солонгос Улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой алтан медаль хүртэв

БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болоход Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ.

Тухайлбал, Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан болов.

Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.