0
Огноо2024-11-13
Хүн бүрд хэзээ нэгэн цагт буйл хөндүүрлэн мэдрэг болж үрэвсэх асуудалтай тулгарч байсан туршлага бий. Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед ч тэр хэсэгтээ хөндүүрлэн эмзэг болж байсан байж магадгүй. Энэ бол буйлны үрэвсэлт өвчин юм.
Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр ба нянгийн гаралтай хорт бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм. Биеийн бусад эрхтэн тогтолцооны үрэвслүүдээс ялгаатай нь үрэвслийн шинж тэмдэг төдийлөн хүчтэй тод илрэхгүй тул буйлны үрэвслийг дийлэнх хүмүүс үл тоомсорлосноор илүү хүнд үе шатанд орсон хойно нь эмнэлэгт хандах нь элбэг. Буйлны үрэвсэл бол эмчлэгддэг өвчин. Харин үүнийг цаг тухайд нь эмчлэлгүй үл тоомсорлох юм бол илүү ноцтой үр дагаварт хүргэх дараагийн үе шат буюу шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болон хүндэрдэг. Иймд буйлны үрэвслийг цаг тухайд нь таслан зогсоож, эмчлэх шаардлагатай.
Буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
Шүдээ тогтмол цаг хугацаанд байнга цэвэрлэх. Цэвэрлэлгүй орхисон шүд нь өнгөр үүсэх, хуримтлагдах гол шалтгаан болно. Өнгөр нь аажимдаа хатууран буйлны гүн хэсэгт шүдний чулуу болон хувирснаар буйланд сөрөг нөлөө учруулж эхэлнэ. Амны эрүүл ахуйг сахилгүй, шүдний чулууг авалгүй энэ чигт нь орхивол тэр хэсэгт буйлны үрэвсэлт өвчин үүсэх бөгөөд үрэвслийн улмаас амны хөндийд ил шархлаа үүсэж нян бактери хүний биед нэвтрэх үүд хаалга болж өгнө. Үүний улмаас амны хөндийн хөнөөлт нян бактериуд цусны урсгалд нэвтрэх амны хөндийгөөс бусад эрхтэн тогтолцоо руу дамжин халдварлах боломж нээгдэнэ. Ийм нөхцөл байдлын таслан зогсоох, үүсгэхгүй байх нь маш хялбархан. Өдөрт шүдээ хоёр удаа угаах, шүд хоорондын завсараа ердөө ганцхан удаа цэвэрлэхэд л хангалттай. Хэрэв боломжтой бол хоол идэх болгоныхоо дараа шүдээ угаадаг байх нь бүр илүү тустай.
Хангалттай тэжээлэг хоол хүнс хэрэглэх
Буйлны үрэвслийн гол шалтгаан бол нян бактери бөгөөд түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүд юм. Хэрэв та витамин ба тэжээлэг хоол хүнс хэрэглэж байгаа бол энэ нь таны биеийг нянгийн довтолгооноос хамгаалах хамгаалалт үүсгэхэд тусална. Болж өгвөл хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимс ихээр хэрэглэж давс чихрийн агууламж өндөр боловсруулсан хоол хүнснээс зайлсхийх нь зөв.
Мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ нэн чухал
Хэрэв та өөртөө буйлны үрэвсэл үүссэн байна гэж таамаглаж байгаа бол тулгуур эдийн өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмчид хандах нь зүйтэй. Мэргэжлийн эмч таны шүдийг шаардлагатай түвшинд хүртэл цэвэрлэж өгч, буйлны үрэвслээс сэргийлэх болон үрэвслийг таслан зогсоох баталгаатай эмчилгээ, хийнэ. Хэдийгээр шүдээ угаах болон шүд хоорондын завсраа өөрөө цэвэрлэх нь шүдний өнгөр тогтохоос сэргийлэх боловч зарим нэг шүдний нүдэнд үл харагдах, хүрэхэд хэцүү хэсгүүдийн өнгөрийг иж бүрэн цэвэрлэж чаддаггүй сул талтай. Иймд 6 сар тутамд шүдний эмчид очиж шүд болон буйлны хэсгүүдээ хянуулж, мэргэжлийн амны хөндийн эрүүл ахуйн үйлчилгээ авч байх нь зөв.
Шүдээ угаах ба цэвэрлэх аргачлалыг зөв гүйцэтгэхэд анхаарлаа хандуулах
Шүдээ угаахаасаа өмнө шүд хоорондын завсараа зориулалтын утсаар цэвэрлэх нь зөв. Энэ нь шүд хоорондын завсарт тээглэсэн хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэхэд туслана. Үүний дараа шүдний гадаргуунуудыг шүдний оо ашиглан сойзоор угааж цэвэрлэнэ. Шүд хоорондын завсараа утсаар цэвэрлэхдээ нэг завсарыг олон удаа давтан цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй ба ийнхүү олон удаа ухаж төнхөх нь хоол хүсний үлдэгдэл болон нян бактерийг буйлны гүнлүү чигжих шалтгаан болж болзошгүй.
Хуваалцах:
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-д өргөн мэдүүллээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хоригтой холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахална
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЧУУЛГАН: 78.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
21 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын төсвийг өргөн барилаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
12-оос дээш насныхан өдөрт дунджаар гурван цаг зургаан минутыг чөлөөт цагтаа зориулдаг
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дуусжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Битүү шөл нь агаарын бохирдол ихтэй үед амьсгалын замыг улам цочроох эрсдэлтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Улс тунхагласны баяраар АМРАХ БООМТУУД
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-ийн зөвлөл хуралдаж эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сурагчдад “Битүү шөл” хийж идэх гэрийн даалгавар өгөхийг уриалжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн машинаар урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Нандинболор: Цоо эрүүл хүүг маань зүрх судасны өвчтэй, бөөрний өрөвсөлтэй гэж дүгнэсэн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.