dobu.mndobu

Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар торгожээ

Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар торгожээ

Дархан-Уул аймагт гэргий, зургаан хүүхдийн хамт амьдардаг 38 настай эрэгтэй эхнэртэйгээ маргалдсаны улмаас үснээс нь зулгааж, нүүр рүү нь цохижээ. 

Үүний улмаас эхнэрийнх нь баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт үүсэж, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал үүссэн байна. 

Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах явцад эхнэр нь гомдолгүй гэж мэдүүлжээ. 

Иймээс шүүхээс тухайн эрэгтэйг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Хуулийн заалт:

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

 

 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.