0
Өнөөдөр /2025.01.13/ ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын эрхлэгч Г.Батцэнгэл "Манай тасагт 76 хүүхэд эмчлэгдэж байгаагаас 22 нярай амьсгалын замын өвчлөлтэй байна. Энэ 22 хүүхдийн 15 нь хүчилтөрөгч эмчилгээ шаардлагатай. Мөн эн; эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 75 хувь нь дутуу төрсөн бага жинтэй хүүхдүүд байна.
Хүүхдэд илрэх шинж тэмдэг нь хөхөндөө муу болох, унтах, биеийн халуун хэвийн бус болох, хөхөө хөхсөний дараа сүүгээрээ бөөлжих, шаралт нь эмгэг байдлаар тодорч гүнзгийрэх зэргээр ерөнхий шинж тэмдгээр илэрнэ.
Ерөнхий шинж тэмдгүүд даамжраад эхлэхээрээ хөхөө хөхөж чадахгүй байх, амьсгаа олшрох, хамрын амьсгал саадтай болох, цээж ховхолзох, зайнаас шуугих эм зүйн шинжээр давамгай илэрдэг.
Амьсгалын замын өвчлөлөөр өвдөж байгаа ихэнх нярай хүүхдүүд холимог хооллолттой. Дан хөхний сүүгээр дагнаж хооллодоггүй. Сүүн тэжээлээр хавсарч юм уу, холимог байдлаар хооллодог.
Ээж жирэмсэн байх хугацаандаа чихрийн шижин өвчнөөр өвдөж байсан тохиолдолд амьсгалын замын өвчлөл илүү хүнд явцтай, хүндрэх эрсдэл ихтэй байгаа нь ажиглагдаж байгаа.
Дараагийн хэлх зүйл гадаа 15 градус хүйтэн байгаатай холбоотой хүүхдийг шууд агаарт гаргах боломжгүй. Дотоод орчны агаарын бохирдол мөн эцэг, эхийн хорт зуршил ихээр нөлөөлдөг. Эцэг, эх дур мэдэж эм өгөх гэр бүлийн нэг гишүүн ханиад хүрээд дараа нь нярай адилхан шинж тэмдгээр өвдөхөд эмийн тунг багсгаад өгчихдөг. Энэ нь маш буруу. Харшлын бэлдмэл агуулсан эмийг эмчид үзүүлэхгүйгээр уулгаж болохгүй. Учир нь өвчлөлийг нь хүндрэхэд нөлөөлдөг.
"Эмнэлэгт хандахад аюултай шинж тэмдгүүд" гэж хүүхдийн дэвтрийн 15 болон 19 дүүгээр хуудсанд байдаг. Үүнд 2 сар хүртэлх хүүхдүүдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл хэрхэн эмнэлэгт хандан эмчийн зөвлөгөө авах талаар байгаа.
Тодруулбал,
-Бие халуун хэвийн бус,
-Хөхөө хөхөж чадахгүй болох,
-Бөөлжих,
-Унтах,
-Алга, ул шарлах,
-Цээж хонхолзох,
-Амьсгал олширч 1 минутад 60-аас дээш болох,
-Цустай баах,
-Татах гэсэн шинж тэмдгүүд илэрч байвал яаралтай эмнэлэгт хандаж эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр нь хүүхдийг 0-5 нас хүртэл нь эмнэлгийн байгууллага болон эцэг эх хамтран хянах зориулалтай гарын авлаг юм.
Анхааруулга:
-Ээжүүдийн групп зэрэг хувь хүнээс зөвлөгөө авахгүй байх,
-Гэрийн болон хувийн ариун цэврээ хангах,
-Агаараа солилцуулах эсвэл цэвэршүүлэх,
-Эргэн тойронд эмзэг байдалтай бие муу хүн, дархлаа муу хүмүүс бусдыг болон өөрийгөө хамгаалж вакцин хийлгэхийг зөвлөж байна" хэмээв.
О.Оюундарь
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.