1
Огноо2025-01-14
Улаанбаатар хотын утааны асуудал үнэхээр сэтгэл эмзэглэм, дэндүү халаглам нөхцөлд байдалд хүрсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аргаа ядахдаа Засгийн газрын гишүүдийг өрөөндөө дуудаж, зад загнаж байхав. Ер нь бол утаанаас салах биш утааг олон жил суунаглуулах хүсэл манай дарга нарт л байна. Товчхондоо утаанаас салах гарц шийдэл рүү бус утаа гаргадаг 32 мянган зуухыг гэр хорооллын өрхүүдэд тараах шийдвэр гаргаснаас харж болно. Тиймээс оны өмнөхөн нийслэлийн 32 мянган өрхөд “утаагүй зуух” тараах асуудал сөхөгдсөн ч, өнөөдөр бараг мартагнаж. Тэгвэл эл ажлын тендер аль хэдийн зарлагдаж, "Экоресурс" ХХК 27.3 тэрбум төгрөгөөр зуух нийлүүлэхээр шалгарчээ.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил" нэртэй 28 тэрбум 296 сая төгрөгийн тендерт "Экоресурс" ХХК 27 тэрбум 360 сая төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарсан байгаа юм. Уг тендерт тус компаниас өөр компани оролцоогүй байгаа юм.
-"ЭКОРЕСУРС" ХХК С.ОДОНТУЯА, Ч.УНДРАМ НАРЫН ХАМААРАЛТАЙ КОМПАНИ БАЙЖЭЭ-
“Экоресурс” ХХК 2014 оны гуравдугаар сарын 3-нд байгуулагджээ. Одоо Цэрэндоржийн Мөнхбаатар, Паламын Баярцог нар хувьцааг нь эзэмшдэг. Тэд эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна. Харин Удирдах албан тушаалтнаар нь Цэрэндоржийн Мөнхбаатар ажилладаг аж.
2014 онд анх байгуулахдаа барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлж байсан бол 2023 оноос зуухны худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллуулж эхэлжээ.
Тус компани “Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын айл өрхийн энгийн галлагаатай зуухыг утаа, агаарын холимогийг дахин шатаах бүтээц бүхий шийдэлтэй утаагүй зуухаар солих 2.6 тэрбум төгрөгийн ажлын тендер, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зэрэгт шалгарч байсан түүхтэй.
Дээр нэр дурьдагдаж буй Паламын Баярцогийн хамаарлыг хайж үзвэл хачирхалтай сэжүүр гарч ирнэ.
П.Баярцог нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК, тээвэр, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баялаг энержи ресурс” ХХК, шатахуун импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Веллком” ХХК, ашигт малтмал, гадаад худалдааны “Элбэг орд” ХХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг.
Түүний хувьцаа эзэмшдэг “Өсөх зоос” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чойжамцын Чинбат бүртгэлтэй байна. Түүний “Монзол” ХХК “Өсөх зоос” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа аж. Үүгээр зосгохгүй “Баялаг энержи ресурс” ХХК-ийн хувьцааг П.Баярцог, Ч.Чинбат мөн хамтран эзэмшдэг бөгөөд компанийн эцсийн өмчлөгч нь Ч.Чинбат бүртгэлтэй байгаа юм.
Харин “Веллком” компанийг түүнтэй хамт Батбаярын Алтантариа, Цэнгэмаагийн Амраа нар эзэмшиж байна. Батбаярын Алтантариа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагийн бэр. Өөрөөр хэлбэл, Б.Алтантуяа нь С.Одонтуяа сайдын хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр.
Өөр нэг анзаарах зүйл нь, Ц.Мөнхбаатарын бүтээсэн “Нүүдэлчин” утаагүй зуухны маркетинг.
Зуух худалдан авах тендерийг 2024 оны арванхоёрдугаар сарын 2-нд зарлажээ. Үүнээс хойш "Экоресурс"-ийн хувьцаа эзэмшигч болох Ц.Мөнхбаатарын тухай “Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн утаагүй зуух бүтээсэн” гэх агуулгатай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн байгаа юм.
Тухайлбал, “Ц.Мөнхбаатар: Монгол инженер утаагүй зуух бүтээсэн гэдгийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага хүлээн зөвшөөрсөн” гэх гарчигтай жижиг хэмжээний ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр арванхоёрдугаар сарын эхээр олноор цацагджээ.
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа зуух тараах тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Монгол инженерийн бүтээсэн утаагаа давхар шатаадаг “Нүүдэлчин” зуух огт утаа гаргадаггүй. Би өөрөө ч түлж үзсэн. Өмнөговь аймаг, Баянгол дүүрэгт энэ зуухыг авсан айлууд ам сайтай байгаа” хэмээн ярьсан.
Ийм байдлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани тендерт өрсөлдөгчгүйгээр шалгарсан нь анхаарал татна. Засагт МАН, АН хамтарч, зуухны тендерт АН-ын сайд, МАН-ын гишүүний хамаарал бүхий компаниуд шалгарсан байгаа нь тохиолдол байв уу, тохиролцоо байв уу гэдгийг шалгамаар байна.
Сануулахад, ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан “Утааны” сонсгол болно. Сонсголын үеэр тэд ирж “мэдэхгүй ээ” хэмээн мэлзээд суух уу, “Тийм ээ” гээд үнэнээ өчих үү гэдэг нь харагдах учиртай юм.
Хуваалцах:
Айл өрх, ААН-ийн пийшин зуух, галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Засгийн газар: “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол, Хятадын авто замын есөн боомтыг түр хаана
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Р.Саруул: Ерөнхий сайд иргэнийхээ эрхэнд халдсан, хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗГ: Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болгоно
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
МЭДЭГДЭЛ: Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээнд өөрчлөлт орсон тул шинэчлэлийн ажил хийж байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогчдын 82.5 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар хэлэлцэж байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долоон аймгийн 18 сум цагаан зудтай байна
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ардын жүжигчин П.Цэрэндагва батлан хамгаалах үйлсэд зүтгэнэ
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны дэлхийн технологийн чиг хандлага
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхий сайд өнөөдөр аймгуудын Засаг дарга нарыг батламжилна
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Японд амьдарч буй монголчуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТБХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар өчигдрийнхөөс сайжирчээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус хүйтэн байна
44 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.