dobu.mndobu

Агаарын чанар өчигдрийнхөөс сайжирчээ

Агаарын чанар өчигдрийнхөөс сайжирчээ

Өнөөдөр /2025.01.14/ агаарын чанарын индекс 07 цаг 45 минутаас 08 цаг 15 минутын хугацаанд Толгойт, Мишээл экспо, Монгол газар, Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа, 5 буудал зэрэг газруудад "бага бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байна. 

Харин Баруун 4 зам, 100 айл, Ургах наран, Баянхошуу, Хайлааст, Шархад, Налайх, Яармаг, Эрдэнэт хаягдлын санд агаарын чанар "хэвийн" байна.

Тэгвэл өчигдөр 08 цагийн байдлаар Нэгдүгээр хороололд агаарын чанарын индекс 381 болж "их бохирдолтой" хэмжээнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл энэ нь хүний эрүүл мэндэд 7 дахин хортой гэсэн үг. 

Учир нь ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. 

Мөн Толгойт, МҮОНРТ, Мишээл экспо, Баруун 4 зам, Монгол газар, Баянхошуу, Хайлааст зэрэг газруудад тус тус "бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.