dobu.mndobu

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, засварын ажил дууслаа.

Тодруулбал, Edunburgh Elevator үйлдвэрийн 1.0м/с хурдтай, 1000кг, 630кг, 400кг, 150кг даацтай хүн зөөврийн зориулалтын болон бага ачааны зориулалттай эмчилгээний, хоол судлалын тасгийн, хоол зөөврийн нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч ашиглалтад оруулжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Төвхөн трейд ХХК" гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.