0
2024 оны арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоног
Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудад мөсөн зах, дунд зэргийн зайр зонхилон ажиглагдаж, 5-20 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см нимгэн байна.
Хангай нурууны арын Идэр голын эхээр 15-20 см зузаан мөстэй болсон бол Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудад мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл давамгайлан ажиглагдаж байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Шарын гол зэрэг голуудад мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж эхэлсэн бол Хүдэр, Сэлбэ голын эх Санзай орчимд 5-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож амжаагүй бөгөөд мөсөн зах, зайр, бижрүү, мөсөн хөвлөг хөвөх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.
Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудад мөсөн зах үүсэх, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагджээ.
Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут, Чигэртэй, Согоог зэрэг голуудад 10-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол бусад голуудад мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх, харуулаас доош зайрын хахаа үүсэх зэрэг үзэгдэл голлон ажиглагдаж эхэлжээ.
Хангай нурууны өврийн Буянт, Хожуул, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус зэрэг голууд 10-25 см зузаан мөстэй болсон бол Чигэстэй, Богд, Хүнгүй, Завхан, Зүйл, Шарга, Түй, Онги, Зэгстэй, Таац зэрэг голуудад мөсөн зах өргөжин зузаарах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх зэрэг намрын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хариг, Хангилцаг, Хархираа, Намир зэрэг голуудад мөсөн зах үүсэх үзэгдэл ажиглагдаж байна.
Арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны томоохон болон дунд зэргийн голуудад мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн бол жижиг голууд битүү мөсөн бүрхүүлтэй болсон байна.
Эх сурвалж: УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс
Хуваалцах:
Товчооны замд гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж, хүнд гэмтээсэн ослыг ТЦА-наас шалгаж байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Эцэг, эхийн төлбөрийн чадвар тааруу байгаагаас болж зусланд амрах хүүхдүүдийн тоо цөөрчээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүүлийн 20 жилийн хугацаанд ослын улмаас 987 хүүхэд амиа алджээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянгол дүүргийн хэмжээнд ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлуулах санал өгөөгүй бол данс руу нь шууд шилжүүлнэ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Засгийн газар 2023-2024 онд 4.2 их наяд төгрөгийн өр тавьжээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүүлийн 5 жилд 10-14 насны 98 хүүхэд ТӨРЖ, 215 хүүхэд ҮР ХӨНДҮҮЛЖЭЭ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилтныг 100 мянган төгрөгөөр торгов
15 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
15 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Найрамдалмаа: Ээж бүхэн гэрэл зурагчин байдаг
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хуш модны 1202 кг самрыг хууль бусаар тээвэрлэж байгаад баригджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Монголын гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 387 тохиолдол лабораториор батлагдлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүчний байгууллагын дарга нарын томилгоонд У.Хүрэлсүх илүүрхэж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Тамир: Миний аавыг нулимаад "Зүрхэнд шивнэсэн үг"-ээр бүжиг хийжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Гантөмөр 30-хан настай ардчиллаа гудамжинд гаргаад чулуудчихлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баруун болон говийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.