dobu.mndobu

Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ

Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан нар өнөөдөр /2024.01.15/ БНСУ-ын “КОПИА” Монгол төвийн захирал У Мён Гюү, төслийн Монгол талын удирдагч Ж.Шинэхүү, төсөл хариуцсан ахлах ажилтан Г.Балжинням нарыг хүлээн авч уулзлаа.

“КОПИА” Монгол төв нь Монгол Улсад “Ногоон тэжээл тариалах технологи хөгжүүлэх”, “Монгол оронд тохиромжтой махны үхэр үржүүлэх”, “Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах загвар сум” төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байна. Энэ онд “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төслийг эхлүүлэх юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтын эхэнд “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих ёстойг санууллаа. Мал аж ахуй, газар тариалан хосолмол байдлаар хөгжиж, мах, сүүний чиглэлийн үхрийг Төвийн бүсэд хөгжүүлэх Засгийн газрыг бодлогыг танилцуулсан юм.

Түүнчлэн БНСУ-ын хүнсний стандартадад нийцсэн бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд нийлүүлэх, малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэв. Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үлгэр жишээ загварыг бий болгох нь чухал. Үүнд КОПИА төсөл чухал үүрэгтэй оролцох ёстой. Тиймээс төсөл богино хугацаанд үр дүнд хүрэх нь чухал. Малчин, тариаланч, орон нутгийн засаг захиргаа, Засгийн газрын бодлого хамтдаа хэрэгжих тул хөдөө аж ахуйн загварыг бий болгох нь нэн тэргүүний зорилт байх болно гэдгийг онцоллоо.

“КОПИА” Монгол төвийн захирал У Мён Гюү “Монголын малын гаралтай бүтээгдэхүүний гарц БНСУ-тай харьцуулахад 62 хувиар бага байгаа судалгаа гарсан. Тиймээс малын ашиг шим, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгоно. Малын тооноос хамаарсан бэлчээрийн доройтол, удмын сантай холбоотойгоор тоо толгой буурч байгаа тул үүнд анхаарч ажиллана. Ферментжүүлсэн тэжээлийн үйлдвэр байгуулж, ашигтай бичил биетийн шингэн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бий болгоно” гэдгийг хэллээ. ХХААХҮ-ийн сайдын хэлсэн саналуудыг төсөлдөө тусган богино хугацаанд үр дүнд хүрэхэд хичээж ажиллах болно гэсэн юм.

Уг төсөл нь ферментжүүлсэн багсармал тэжээл боловсруулалтыг эрчимжүүлэх замаар малын гарц болон чанарыг сайжруулж өрхийн орлого, хэрэгцээт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, малын ашиг шимийг сайжруулах зорилгоор зохиомол хээлтүүлгийн технологийг нэвтрүүлж, ажиллах хүчин бэлтгэх зорилготой юм байна.

Хуваалцах:

|
БАЙР СУУРЬ: Утаагүй зуух гэж хаана ч байхгүй

БАЙР СУУРЬ: Утаагүй зуух гэж хаана ч байхгүй

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

11 минутийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

26 минутийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

17 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.