dobu.mndobu

ЧУУЛГАН: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэнэ

ЧУУЛГАН: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн (2024.01.16) хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Намрын чуулган өнөөдөр, маргааш хуралдаад хаах юм. 

-“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

-Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

-Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

-Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал

-“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-“Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их  Хурлын тогтоолын төсөл

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хаалт

Хуваалцах:

|
Израил, ХАМАС "гал зогсоох" гэрээ байгууллаа

Израил, ХАМАС "гал зогсоох" гэрээ байгууллаа

12 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчиллаа

13 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.