0
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар энэ сарын 15-19-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
11:30 цагт: Ураны гэрээг эсэргүүцэж, “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТТБ, “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо” ТТБ ба иргэд, байгууллагын төлөөлөгчид “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 99790206, 80190070
14:30 цагт: Боловсролын яаманд Эрин сургуультай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад тус гэрээний ажлын хэсгийн гишүүд хариулна.
-Цэргийн бүртгэл нийслэлд энэ сарын 6-22-нд үргэлжилж байна.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
-Шинэ, шилмэл бүтээлийн онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн энэ сарын 7-20-нд “Блью Мон” галерейд гарч байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.