dobu.mndobu

"Богд ууланд тунель гаргахад ₮5 их наяд тусгасан гэдэг шиг худлаа юм байхгүй"

"Богд ууланд тунель гаргахад ₮5 их наяд тусгасан гэдэг шиг худлаа юм байхгүй"

Богд уулыг нүхлэн тунель гаргаж, бүтээн байгуулалт хийхэд улсын төсвийн 20 хувь буюу 5.5 их наяд төгрөг зарцуулна гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Тэгвэл уг асуудлаар Зам, тээврийн сайд Д.Дэлгэрсайханаас тодрууллаа.

Тэрбээр "Бид нар нийслэлээ тэлье гэж байгаа. Гэтэл дөрвөн уулын дундаа байна. Тиймээс урагшаагаа тунель гаргаад Богд уул руу тунель гаргуулаад Нисэх рүүгээ ядаж 2 цаг биш 20 минут яваад очдог болгоё л гэж байгаа шүү дээ. Гүүр, тунелийн төслүүд намайг Түгжрэлийн сайд байхад л яригдаж, надад ирсэн. Нэгэнт би эхлүүлээд явсан учраас намайг үргэлжлүүлж, гүйцээх чиглэл Зам, тээврийн яамд ирсэн. 

Богд уулыг нүхэлж, тунель гаргах ТЭЗҮ боловсруулагдсан, олон улсын тендер зарлагдсан байгаа. Энэ төсөлд ирэх оны төсвөөс ямар ч санхүүжилт тусгаагүй. 5 их наяд төгрөг тусгасан гэдэг шиг худлаа юм байхгүй. 

Иргэд эсэргүүцэж, түгжрээд байж байя гэвэл Богд уулыг нүхэлж, тунель гаргах төслийг зогсоож болно" гэлээ.

Хуваалцах:

|
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.