0
Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь 15-49 насны нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт 1980 онд 6.4 байсан бол 1991 оноос огцом буурч 4.0, 2003-2005 онд хамгийн бага 2.0 болсон. Улмаар 2014 он хүртэл аажмаар өсөж 3.1 хүрсэн ч 2023 оны байдлаар 2.7 болж буурсан байна.
Сүүлийн 10 жилийн дунджаар нийт төрсөн эмэгтэйчүүдийн 78 хувийг 20-34 насныхан эзэлж байна. 2024 оны урьдчилсан тооцооллоор 20-34 насны эмэгтэйчүүд 369.7 мянга болж 2012 оноос хойш жилд дунджаар 10.2 хувиар буурчээ.
Хүн амын насны бүтцийг 2014 болон 2023 оны нас, хүйсийн суваргаар харьцуулан харвал 2014 онд 10-19 насныхан бусад насны бүлгээс харьцангуй цөөн байжээ. Энэ насны бүлгийнхэн 2023 онд төрөх насны хүн ам руу шилжсэн нь төрөлт буурах нэг шалтгаан болж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.