dobu.mndobu

Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА

Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх долоо хоногт нэмэх градус хүрэх нь. Тодруулбал, ойрын тав хоногт говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4…-1 градус байх төлөв гарчээ.

2025 оны 01-р сарын 18-наас 01-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18,22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орно. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4…-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна

 

Хуваалцах:

|
Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА

Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА

4 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр

ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр

1 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна

25 минутийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ

Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ

16 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.