0
Огноо2025-01-17
Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр /2025.01.17/ гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.
Хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ "Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслийг ийнхүү амжилттай гараанаас хөдөлгөлөө" хэмээн онцоллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрхэм хүндэт Монголчуудаа аа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа.
Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны гэрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой гэрээ юм.
Засгийн газар, УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.
Франц улс бол манай улсын гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, хамт олон салбарын нийт эрдэмтэн судлаачиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Алсын хараа 2050 хөгжлийн бодлогыг үе шаттай хрээгжүүлэх хүрээнд тогтолцооны шинэчлэл хийсэн. 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн. 2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Хурдтай хөгжлийн төлөөх зориг хөтөблөрийг дэвшүүлж, олон жилийн турш улстөржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ.
Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь мегө төслөө хөдөлгөж чадлаа.
Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авч ирэх эхлэл цэг, эхлэл цан болж чадна гэдэгт итгэлтэй байна. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол Улс мөн хийж чадлаа.
Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан, эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг дурдахыг хүсэж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжуулж 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд нийгмийн хөгжилд оруулах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлогтой. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хөрөнгө оруулагчдыг хязгаарлах бус харин хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай зөвшилцөх, том төслүүдээ хөдөлгөхөд иргэдийн оролцоог хангахад чухал ач холбогдолтой эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ олон улсад нотолж байна" хэмээлээ.
Дараа нь Франц улсын Европ, Гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь Франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Луран Сэн Мартайн үг хэлэв.
Тэрбээр "Миний хувьд томилогдсоноосоо хойш анх удаа гадаадад хийж буй аяллаараа та бүхэнтэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг байна. Гарч буй энэ жил Монгол Улсын хувьд ч, Франц Улсын хувьд ч, манай хоёр улсыг холбож буй энэ сайхан харилцааны хувьд ч маш эерэг нөхцөл байдалд эхэлж байна. 2025 он бол бидний хамтын амжилт, бахархлын жил байх болно.
2023 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг хэрэгжүүлсэн. Мөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хоёр талын харилцаанд оруулсан эрчим нь үр дүнгээ өгсөн.
Дээрх айлчлалуудаас хойш хоёр жилийн дотор бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр жилийн дотор хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгөх, шинэ агуулгаар баяжуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна.
Энэхүү хэлэлцээрийн цар хүрээ төдийгүй манай хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой учраас түүхэн гэж байгаа юм.
Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ.
Энэхүү гэрээ нь манай эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно.
Манай хоёр улсын харилцаа ямар гүнзгий түвшинд очиж байгааг харуулах өөр нотолгоо хэрэггүй биз ээ. Бидний харилцаа холбоо нь дан ганц ашиг сонирхол биш гэдэг нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бид ямар сорилтуудыг даван туулах ёстой вэ гэдгийг нэгдмэл байдлаар ойлгож байна гэдэгт би итгэлтэй байна. Бид тогтвортой, нүүрстөрөгчгүй шийдлүүдийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, хамтын ажиллагаагаа төрөлжүүлэх, хараат байдлаа хамтран бууруулах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй юм. Бид цаашид бүх төрлийн харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, харилцан ашигтай байдлаар хоёр ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолынхоо төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй юм.
Дэлхий дээрх өрсөлдөөн их ширүүн болжээ. Бидэнд хүчтэй түншүүд хэрэгтэй.
Франц Улс Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх танай хүлээлтэд нийцэх болно.
Энэ гэрээ амжилттай боллоо. Энэ гэрээ нь мөн ирээдүйн төлөөх амлалт юм. Манай худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд 4 дахин өсч, бидний хамтын ажиллагаа чухал салбарууд руу хүрээгээ тэлэх болно. Ирэх жилүүдэд бид илүү их амжилт гаргах болно. Бидэнд ийм хүч чадал, хүсэл эрмэлзэл бий. Төслийг амжилттай дуусгахад итгэл үзүүлж, шийдвэрлэгээр дэмжлэг үзүүлсэн та бүхэнд баярлалаа. Бид энэ түншлэлээ улам бүр баяжуулан тэтгэнэ гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно" хэмээн хэлэв.
Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол”компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
Хуваалцах:
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай гэрээ байгууллаа
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах боломжтой газрууд
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын дугаарын дуудлага худалдаанд 54 удаа оролцож, ялсан ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: Ураны төслийг хэрэгжүүлснээр Монголд 5 тэрбум ам.долларын ашиг авчирна
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Эрчим хүчний системийн оргил ачаалал 32 МВт-аар өсжээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Сумын заан цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 512 бөх зодоглоно
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төрөх насны эмэгтэй цөөн байсан нь төрөлт буурахад нөлөөлжээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
СУРВАЛЖИЛГА: Иргэд утаанаас татгалзаж цахилгаан халаагуур тавьсан ч төлбөрийг нь дийлэхгүй байна
17 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна
28 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаан болж байна
15 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"20 жил газар зохион байгуулагчаар ажилласан хүнийг СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар сонгочихлоо"
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Г.Пүрэвдэлгэр: Жагсагчид замын хөдөлгөөнд саад учруулсан асуудлыг шалгаж байна
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУУРХАЙ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.