dobu.mndobu

Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ

Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2025.01.20/ эхэлсэн билээ. 

Энэ жилийн УАШТ Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон зохиогдож байгаа юм.

Тэмцээнд ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын V байрын шагналт гавьяат тамирчин Т.Тулга жин өгсөж 70 кг-д барилдаад түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Б.Өсөхбаярыг оноогоор цэвэр ялсан.

Б.Өсөхбаярын хувьд өмнө нь УАШТ-ээс хоёр хүрэл медаль аваад байсан бол энэ удаа мөнгө дээр буув.

Т.Өглөөжаргал УАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн бол А.Анх-Эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа өөрийн болгосон юм.

70 кг-ын дүн:

1.Т.Тулга (Хүч)

2.Б.Өсөхбаяр (МЧБХ)

3.Т.Өглөөжаргал (New Gen Team)

3.А.Анх-Эрдэнэ (Налайх)

Хуваалцах:

|
Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна

Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ

Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Агаарын чанар өчигдрийнхөөс сайжиржээ

Агаарын чанар өчигдрийнхөөс сайжиржээ

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.