0
Украины хямрал эхэлсэний дараа НҮБ, Туркийн зуучлалаар Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр 2022 оны долдугаар сард байгуулагдаж, талууд таримал алтны урсгалыг бүрмөсөн хаахгүй байх тохиролцоонд хүрсэн. Үүний үр дүнд Хар тэнгис дэх Украины боомтуудаас Хар тэнгисээр дамжих үр тарианы тээвэрлэлтэд аюулгүй нэвтрэх боломж бүрдсэн билээ.
Дөрвөн удаа сунгагдсан тус гэрээний үр дүнд Украины боомтуудаас жилийн хугацаанд 33 сая тонн үр тариа гарсан бөгөөд 61 орчим хувь нь бага, дунд орлоготой орнуудад экспортлогдож, үр тарианы үнэ тогтворжсон.
"Хар тэнгисийн үр тарианы гэрээ"-ний хүчинтэй хугацаа 2023 оны долдугаар сарын 20-нд дуусгавар болж, ОХУ гэрээг сунгахгүйгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь нийлүүлэлтээс үүдсэн үнийн хөөрөгдөл бий болох эрсдэл дагуулсан билээ. Түүнээс хойш дэлхийн зах зээл дээр улаанбуудайн үнэ огцом өсөж, улмаар Украины үр тарианаас ихээхэн хамааралтай ядуу буурай олон оронд сөргөөр нөлөөлсөөр буй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууныханд “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г цуцалсны дараа Оросоос шаардаж буй таван шаардлагыг биелүүлбэл үр тарианы гэрээнд эргэн нэгдэхээ илэрхийлсэн. Тодруулбал,
-ОХУ-ын Хөдөө аж ахуйн банк, “Россельхозбанк”-ыг SWIFT төлбөрийн системд эргэн нэвтрүүлэх;
-Орос улсад хөдөө аж ахуйн техник, сэлбэг хэрэгслийн экспортыг сэргээх;
-Боомтууд руу зорчих Оросын хөлөг онгоц, ачааны тээврүүдийн даатгал, нэвтрэх эрхэд тавьсан хязгаарлалтыг цуцлах;
-Оросын Тольятти хотоос Украины Одесса хүрэх, эвдэрсэн аммиакийн экспортын хоолойг сэргээх;
-Оросын бордооны компаниудын санхүүгийн үйл ажиллагааг эргэн нээх шаардлагууд тавьжээ.
Путин Украин улстай хийсэн “Хар тэнгисийн үр тарианы гэрээ” ямар ч утга учиргүй болсон тул гэрээг цаашид сунгаагүй. Гэрээг сунгахаар бидний тавьсан шаардлагыг үл тоосон тул утгаа алдсан” гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
ОХУ хар тэнгисийн гэрээнээс гарах болсноо зарласнаас хойш ердөө 10 гаруй хоногийн дараа буюу 2023 оны долдугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Санкт-Петербургт болсон Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хэлсэн үгэндээ ОХУ-аас Африкийн зургаан улсад 25000-50000 тонн үр тариа үнэ төлбөргүй өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Гэрээтэй холбоотой асуудлаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский байр сууриа илэрхийлэхдээ “Оросын оролцоогүйгээр үр тарианы экспортыг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн билээ.
Украины хар тэнгисээр дамжих үр тарианы худалдаа тасалдах болсноор Украин хохироод зогсохгүй дэлхийн хүнсний зах зээлд нийлүүлэлтийн шинжтэй шок бий болж, өргөн хэрэглээний үнэд дам нөлөөлсөөр буй юм.
“Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г сунгахгүйгээс үүдэх сөрөг үр дагавруудаас дурдвал, нэгд, дэлхийн зах зээл дээр үр тариа, хүнсний үнэ өсч, 2022 оны хоёрдугаар улиралд болсон шиг дэлхийн хүнсний үнийн индексийг өсгөх нь тодорхой байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ажээ. Тэд “Украинаас хамааралтай улсуудад хүнсний хямрал нүүрлэнэ” гэж үзэж байна. Энэ нь зарим ядуу буурай орнуудыг хоол тэжээлийн дутагдалд хүргэж болзошгүй талаарх судалгаануудаар батлагдаж байгаа талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэн мэдээлэлдээ дурджээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) дэлхийн 41 орны 181 сая хүн хүнсний хямралд нэрвэгдэх, эсвэл өлсгөлөнгийн түвшин улам дордох магадлалтай гэж тооцоолжээ.
Иймд Ромын Пап Францис хоёр хоногийн өмнө ОХУ-д, Украинаас үр тариа экспортлох боломж бүрдүүлж байсан "Хар тэнгисийн үр тарианы гэрээ"-нээс гарах шийдвэрээ буцаахыг уриалсан.
Тэрбээр Ватикан хот дахь Гэгээн Петрийн талбайд цугласан олонд хандан хэлсэн үгэндээ, дайн бүхнийг, түүгээр барахгүй үр тариаг хүртэл сүйтгэж буйг дурдаад, Украины төлөө үргэлжлүүлэн залбирахыг уриалаад, “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг сэргээж, үр тариаг аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхийг ахан дүүстээ, ОХУ-ын эрх баригчдад хандан уриалж байна” гэжээ.
Э.ЭГШИГЛЭН
Хуваалцах:
МӨНГӨ МЭДДЭГ сайд С.Батдөлийг амралтын газар амрааж байна гэв
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монголбанк өнгөрсөн сард 281 кг үнэт металл худалдан авчээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлж буцаан олголтоо авна
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Найдалаа: Би П.Наранбаяр сайдыг цохиогүй, санамсаргүй хөмсөг нь гэмтчихсэн
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Дэлгэрсайханы ашиг сонирхол нүүрсний экспортод тушаа болж байна, Ерөнхий сайд аа
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Бие даалтын 7 хоног”-ийг үр дүнтэй хэрэгжсэн гэж үзжээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ сард ажиллах боомтуудын цагийн хуваарь
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дөрөвдүгээр сарын сүүлээр салхи шуурга, хур тунадас ихтэй байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар хэлэлцэж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан, багавтар үүлтэй
38 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.