dobu.mndobu

Ховд аймгийн Манхан суманд алга болсон иргэний цогцсыг олжээ

Ховд аймгийн Манхан суманд алга болсон иргэний цогцсыг олжээ

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Жаргалант” хайрханы “Яргайтын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ "Жаргалант" ууланд нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Улмаар тус өдрийн 17:25 цагт тус уулын “Өмнөд-Улиас” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.