0
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гахайн даваа” гэдэг газар, Дэлгэрмөрөн голд /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ голын мөс цөмөрч суудлын автомашин суусан дуудлагыг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 13:35 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход ''ML320'' загварын суудлын автомашин Дэлгэрмөрөн голын мөсөнд зүүн талын 2 дугуйгаараа цөмөрч орсон байдалтай байсан аж. Улмаар 2 цаг 7 минут ажиллан татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.