1
Манай улсад өдөр бүр нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, хоёр хоног тутамд нэг эмэгтэй тус өвчний шалтгаанаар нас барж байна.
Бэлгийн хавьтлын тохиолдол бүр нь хүний хөхөнцөр вирус /HPV/-ийн халдварт өртөх боломжийг бүрдүүлдэг аж.
Хүний хөхөнцөр вирус /HPV/-ийн 200 гаруй төрөл байдгаас зарим төрөл нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг өндөр эрсдэлтэй.
Энэ талаар ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн их эмч Г.Ням-Од "ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт 2024 онд 700 гаруй эмэгтэй умайн хүзүүг тайрах, умайг авах мэс засалд орсон. Энэхүү эмгэг, эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээ нь Монгол улсад 2012 оноос хойш хэрэгжиж эхэлсэн.
Эмэгтэйчүүд 30-60 насны хооронд гурван жилийн давтамжтай УХХХ-ын эсийн шинжилгээг харьяа өрхийн эмнэлэгтээ өгөх нь энгийн алхам юм.
Умайн хүзүүний өмнө болон урьдал эмгэг үүсэхэд хүний хөхөнцөр вирус /HPV/ нь үндсэн шалтгаан болж өгдөг. Үүнээс үүсэлтэй хүзүүний урьдал эмгэг болон хортой хавдар үүсдэг. Тиймээс дэлхий дахин энэхүү өвчнөөс сэргийлэх зорилгоор вакцин гаргасан.
Энэ вакциныг манай улс 2024 онд арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд ӨЭМТ дээр 11 настай охид, хөвгүүдэд буюу сургуульд суурилсан байдлаар хийж эхэлсэн. Вакцины товлолт хожуу орсон ч гэсэн энэ арга хэмжээг авсан нь маш чухал. Энэ умайн хүзүүний өмнө болон урьдал эмгэг, хавдраас сэргийлэх маш чухал урьдчилсан сэргийлэлт юм" хэмээв.
Эх сурвалж: ЭМЯ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.