dobu.mndobu

Хүүхэд зодсон хэргээр жүжигчин Б.Амарсайханыг шалгаж эхэлжээ

Хүүхэд зодсон хэргээр жүжигчин Б.Амарсайханыг шалгаж эхэлжээ

Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ий баяраар “хаалга нүдлээ” гэж уурлан хүүхдүүдийг лифтэнд зодсон гэх мэдээлэл гараад байна. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр “10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал, Halloween-ий баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сануулахад, өнгөрөгч 2022 онд Halloween-ий баяраар нэгэн эрэгтэй "Хаалга тогшлоо" хэмээн уурлахдаа есөн настай охиныг харааж зүхэн, өшиглөсөн бичлэг цахим орчинд цацагдаж байсан билээ. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ ганцаар явуулахаас болгоомжилно уу.

Хуваалцах:

|
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

31 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.