dobu.mndobu

Жүдо бөхийн домогт тамирчин Тедди Ринер Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлалаа

Жүдо бөхийн домогт тамирчин Тедди Ринер Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлалаа

Жүдо бөхийн дэлхийн домогт тамирчдын нэг, Олимпын наадмын 5, ДАШТ-ий 11 удаагийн алтан медальт Тедди Ринер 2027 онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо албан ёсоор зарлалаа.

Тедди Ринер Францын нийгмийн эв нэгдлийг бэхжүүлж, ард иргэдийг нэгтгэх зорилготой байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр улс төрийн байр сууриа баруун, зүүний аль нэг чиглэлд хамааруулахгүйгээр тодорхойлж, улс орныхоо ирээдүйн төлөө ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Ийнхүү дэлхийн жүдо бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн олимпын таван удаагийн аварга Тедди Ринер спортын замналаасаа улс төрийн шинэ зам руу шилжихээр болж байна.

Түүний энэхүү шийдвэр Францын улс төрийн хүрээнд төдийгүй спортын ертөнцөд ч олны анхаарлыг татаж эхэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.