0
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Сүүлийн үед итгэл найдвар бага төрж байна. Ураны төслийг зогсоосон, авлига авсан хүн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын харьяа газрын дарга хийж байна. Маш олон асуудалд орооцолдсон хүн "Эрдэнэс Тавантолгой"-н Бүтээмж хяналтын захирал болчихсон ч байх шиг. Бүтэхгүй шүү.
АН, МАН, ХҮН нам хамтарч болно. Гэхдээ зарим зүйл дээр зарчимтай байгаарай. Удаа дараа асуудалд орооцолдсон хүмүүс мега төслүүдэд бүтээмж хариуцна, хяналт тавина гэж байх уу.
Ингээд хэлэхээр хөшигний ард "Та нар дөнгөж орж ирчихээд..." гээд байгаа юм. Гэхдээ би ярихаа хүрвэл ярина. Нэрийг нь ч хэлж чадна. Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг мэтээр энэ том төслүүдийг удирдуулж, хянуулна гэж байхгүй. Тэгчихээд авлигатай тэмцэнэ гэж ярьж болохгүй" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.