dobu.mndobu

Хөндөх сэдэв: Гэр хорооллын гудамж ЗОМБИГООР дүүрчээ

Хөндөх сэдэв: Гэр хорооллын гудамж ЗОМБИГООР дүүрчээ

Монголчууд архийг далай шиг үйлдвэрлэж түүндээ живсээр олон жилийн нүүрийг үзэж байна. Гэр хорооллын гудамж яг л зомби шиг согтуу гуйвах иргэдээр дүүрчээ.

Эрэгтэй,  эмэгтэй гэлтгүй гудамжинд гуйвж зарим нь тасарч өвлийн хүйтэнд цасан дээр хэвтэх нь гол харлам.

Үүний цаана хүүхдүүд юу хийж байгаа бол...

Манай улсын эрсдэлт 5 хүчин зүйлийн нэг нь архины хэрэглээ юм. Тодруулбал 2024 оны байдлаар манай улсын хүн амын дундах архины шалтгаант өвчлөл, нас баралт дэлхийн дунджаас 28 дахин их гарчээ.

Үүнийг дагаад ажилгүйдлийг түвшин нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд 1.2 сая ажиллах хүчин байгаа ч үүний 98 мянга нь огт ажил хийдэггүй аж.

Хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн 60 гаруй хувь нь архины хамааралтай байна.

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс архинд 2 дахин богино хугацаанд донтдог гэсэн судалгаа байдаг.

Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архины хордлогын улмаас амь насаа алдаж байгаа нь харамсалтай. Согтууруулах ундааны хэрэглээгээрээ Монгол Улс Ази тивдээ дөрөвдүгээрт ордог. Эхний гуравт БНСУ, Вьетнам, Тайланд зэрэг улс багтдаг. Харин согтууруулах ундаанаас шалтгаалсан нас баралтын тоогоороо Монгол эрэгтэйчүүд дэлхийд хоёрдугаарт, эмэгтэйчүүд гуравдугаарт жагсдаг гэсэн судалгаа гарчээ.

2024 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 33.764 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 1342 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Эрүүлжүүлэгдсэн иргэдийн 92 хувийг эрэгтэйчүүд, найман хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Мөн 18 хүртэлх насны 28 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. Тэгвэл 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны байдлаар ЦЕГ-аас өгсөн мэдээллээр эрүүлжүүлэгдсэн иргэдийн 30-40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан аж.

Өнгөрсөн онд гудамж замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25.400 зөрчил бүртгэгджээ. Үүнээс 20 мянга нь жолоодох эрхтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол үлдсэн нь жолооч биш, эсвэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон гэсэн судалгаа байна.

Эмнэлэг бол эрүүлжүүлэх газар 

Өвлийн хүйтэнд гудамжинд тасарсан тэднийг эмнэлэгт авчиран эмчилгээ хийж, эрүүлжүүлж гаргах нь эмнэлгийн үүрэг мэт. Өвчтөнүүдийнхээ ачааллыг ч дийлэхгүй эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдын нуруун дээр ачаа нэмнэ. 

Ухаан мэдрэлгүй согтсон зарим нэг нь эмнэлгийн өрөөнд өвчтөнүүдийн хажуугаар орилж, хашхирч, гүйх нь энүүхэнд. 

Тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Архийг нэг удаа согттолоо уух үед 8-20 мянган мэдрэлийн эс эргэж нөхөн төлжихгүйгээр үхдэг аж. 
 

Тиймээс архийг давтамжтайгаар хэрэглэх нь ой тогтоолт буурах, мартамтгай болох, нойргүйдэл үүсэх, нойрны өөрчлөлттэй болох, зан төрхийн өөрчлөлттэй болох, хөдөлгөөний тэнцвэр алдагдах зэрэг өөрчлөлтүүд гардаг байна.


Архийг давтамжтайгаар хэтрүүлэн хэрэглэж байгаад уухаа болих үе буюу 12-72 цагийн дараа архины солиорол буюу архины цагаан солио үүсэж болдог.

Эцэстээ энэ бол ажилгүйдэл, халамж, ядуурлын үр дагавар, хорт хавдрын эх үүсвэр болж байгаа юм. 

Хуваалцах:

|
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.