0
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Засгийн газрыг Төрийн ордонд бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхарт удирддаг болоод удаж байна. Тэнд “Буян”-ийн Жагаагаас эхлээд, бүх улс төрийн намын удирдлагууд, сайд нар очиж даалгавар, чиглэл авдаг. Кино, найруулга хийдэг болсон" хэмээн ярьжээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудастаа байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр "Засгийн газрын гишүүн, дэд сайд, агентлагын дарга, төрийн өмчийн компанийн захирал, орлогч захирлуудын томилгоо гээд Монгол төрд хэн ажиллах, ажиллахгүйг кино найруулагчид ярьдаг, зуучилдаг, мэддэг болоод удаж байна даа. Ямар ч юманд хэмжээ хязгаар гэж бий" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.