0
Огноо2025-01-31
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэн, цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Эсэргүүцэж жагсвал мөрдөж мөшгинө, шалгаж байцаана, ажлаас нь халуулна. Шүүмжилж үг хэлсэн УИХ-ын гишүүнийг элдэвлэж гэр бүлийнх нь хүний бизнесээр хүртэл оролдож байна. Энэ бол дарамт, дарангуйлал. Засагт хамтарсаных олон жил чадаагүй ажлуудаа хийж эхэлж байгаа, зөв. Гэвч хүний эрх, эрх чөлөө гэдэг тэр том төслүүдээс бол хамаагүй үнэтэй шүү!
Засаг төрийг Ю.Цэдэнбал даргаас хойш хамгийн удаан толгойлж байгаа Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилд улсаа ардчиллын индексээр 20 байр, авлигын индексээр 11 байр, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 41 байр ухрааж хурдтай дордуулсан.
Эдийн засаг өслөө л гэнэ. Хилийн гадна нүүрсний үнэ өсөж, урд хөрш нэг жилд 80 сая тонн нүүрс худалдаж авсан нь Л.Оюун-Эрдэнийн зол болохоос гавьяа биш. Ахынхаа хар пиараас давж тэр гээд хэлчих олигтой ажил хийгээгүй энэ Ерөнхий сайд Их хуралд 42 суудал авч олуулаа болсон Ардчилсан намын бүлгийн улсаа бодсон шийдвэрийн хүчинд одоо л харин хийсэн ажилтай хүн нэр зүүчих гээд яваа. Хоёр тал болж аваад учир зүггүй байлдаж тоглох гэж биш ажил хийх гэж, сайныг нь дэмнэх гэж улс төрд орсон болохоор урдахаа л хийгээд Засгийн ажлыг тэр энэ гэж нэг их эсэргүүцэхгүй байгаа.
Хянах, засах, эрүүл шүүмж өрнүүлэх бүх боломжийг хааж улам хайрцаглаж эмзэглээд дарангуйллаа энэ мэт улам дархлаад байх юм бол огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш шүү дээ.
Таван нам, эвслийн 126 гишүүнтэй парламент хамтарсан засаг байгуулаад ажиллуулж чадахаа харчихсан. Дарангуйлагчгүй Засгийн газар босгочихож дөнгөнө. Хүний эрх, эрх чөлөөнд эмзэглэлгүй итгэдэг, ардчиллаа хайрладаг, эвийг эрхэмлээд ажил хийчих хүн олдох л байлгүй дээ" хэмээсэн байна.
Хуваалцах:
ТАНИЛЦ: Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сард 148 иргэн 967 сая төгрөгөө залилуулжээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
МЭДЭГДЭЛ: Допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаар ташаа мэдээлсэнд харамсаж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Менингококкоор өвчилсөн хүмүүс амьдралынхаа туршид нян тээгч болох магадлал өндөр байдаг"
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Ах нь шагнана шүү" гэж гуйхад нь морь унасан хүү амиа алджээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ө.Шижир: Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй байгаа юм уу даа
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ-нд тусгах олон нийтийн санал авч байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ханборгоцойн шүүс шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй ч харшил үүсгэх эрсдэлтэй
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Орон нутгийн иргэд хүндэтгэх шалтгаанаар хотод 48 цагаас дээш машинтай зорчвол хураамж төлөхгүй
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
₮28 тэрбумын зуухны тендерт шалгарсан компаниас нийслэл татгалзжээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ц.Дуламсүрэн: Галзуурах шахам допинг тарьсан эрлийз морьдыг хүүхдээр унуулах гээд улайраад байх юм
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Менингококкоор өвдсөн хүүхдийн биеийн байдал маш хүнд байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Энхбаяр: Монгол төрд хэн ажиллах, ажиллахгүйг КИНО НАЙРУУЛАГЧИД мэддэг болоод удаж байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЭҮК: Засгийн газар хүүхдийн эрхийг дээдлэх зарчмаасаа ухарлаа
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
13 цагийн дараа
Ө.Шижир: Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй байгаа юм уу даа
12 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.