dobu.mndobu

"Менингококкоор өвчилсөн хүмүүс амьдралынхаа туршид нян тээгч болох магадлал өндөр байдаг"

"Менингококкоор өвчилсөн хүмүүс амьдралынхаа туршид нян тээгч болох магадлал өндөр байдаг"

Менингококкт халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт 0-5 насны хүүхдүүд байна. Иймд халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

ХӨСҮТ-ийн Тархвар судлаач эмч Д.Оюунгэрэл:

-Менингококкт халдварт өвчин нь амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Энэхүү халдварын эх үүсвэр нь өвчтэй, хамар залгиурын үрэвсэлтэй нян тээгч хүмүүс байдаг.

Нийт амьдралынхаа хугацаанд менингококкын халдвар авч эдгэрсэн хүмүүсийн 5-10 хувь нь амьдралынхаа туршид нян тээгч болж үлдэх магадлал өндөр байдаг.

Халдвар эрүүл хүний биед орсноос хойш дунджаар 5-7 хоног хамгийн багадаа гурав хоног, хамгийн ихдээ 10 хоногийн нууц үеийн хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл бие махбодод үүсгэгч нэвтэрч орсноос хойш эмнэлзүйн хугацаа ийм байдаг.

Халдвартай үе нь хүний эмнэлзүйн шинж тэмдэг эхлээгүй нууц үеийн хугацаанд болон эмнэлзүйн шинж тэмдэг эхэлсний дараа буюу эмчилгээ эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд идэвхгүй болж хүнд халдвар тараах эрсдэл нь буурч байдаг.

Халдвараар бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй. Гэхдээ 0-5 насны хүүхдүүд хүндээр өвчлөх нь их байдаг. Халдварын үед эмнэлзүйн түгээмэл дараах шинж тэмдгүүд илэрдэг. Тухайлбал, толгой хүчтэй өвдөх, гэнэт маш өндөр халуурах, биед тууралт гарах, хүүхэд бол бөөлжих гэх мэт эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрч байвал маш богино хугацаанд эрүүл мэндийн байгууллагад хандаж эмчийн заавраар эмчилгээг эхлүүлэх шаардлагатай.

Энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх арга нь бусад амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх аргатай ижил. Үүнд:

-Хүн ам ихтэй газраар явахдаа амны хаалт зүүх

-Гар бохирдох болгонд угаах, халдваргүйжүүлэх уусмал ашиглах

-Бага насны хүүхдийг гадуур авч явахдаа дулаан хувцаслах, малгай, ороолт, бээлийг заавал хэрэглүүлж хэвшүүлэх

-Хүүхдэдээ витаминаар баялаг хоол хүнс хэрэглүүлэх, шингэн, бүлээн уух зүйл түлхүү өгч дархлааг сайжруулах нь өндөр үр дүнтэй.

Хуваалцах:

|
Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар

ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.