dobu.mndobu

ТАНИЛЦ: Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь

Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарь:

-02.02 Ням. 11:00 цагт

Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/

-02.08 Бямба. 11:00 цагт

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

-02.09 Ням. 13:00 цагт

"Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

-02.15 Бямба. 13:00 цагт

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

-02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг

/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/

Сар шинийн цуврал барилдаанууд:

-02.20 Пүрэв. 11:00 цагт

Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан

-02.23 Ням. 09:00 цагт

Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа

-02.24 Даваа. 11:00 цагт

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/

-02.25 Мягмар. 11:00 цагт

Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан

-02.26 Лхагва. 13:00 цагт

Битүүний барилдаанд оролцох сум, аймаг, цэргийн цолтны урьдчилсан шатны барилдаан /Тоо хязгаарлахгүй/

-02.27 Пүрэв. 13:00 цагт

Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа

-02.28 Баасан. 13:00 цагт

Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.

бичвэр-н график зураг байж магадгүй

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.