dobu.mndobu

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Тэжээвэр амьтны 2024 оны тооллогын дүн гарчээ. Тухайлбал:

Гахай 21090,
Шувуу 1836540,
Цаа буга 2780,
Илжиг 30,
Зөгийн бүл 15430,
Туулай 320,
Тэжээвэр амьтдаас аймаг, нийслэлд гахай, шувуу хоёр хамгийн олноор тоологджээ. Гэхдээ шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос 1000 орчмоор өсжээ. Харин гахай, туулайны тоо толгой цөөрсөн байна.

Аль аймагт хэдэн төрлийн тэжээвэр амьтад байдаг тухайд Говь-Алтайгаас бусад 20 аймаг, нийслэлд шувуу тоологджээ. Харин гахай Баян-Өлгийгөөс бусад 20 аймаг нийслэлд тоологдсон аж. Энэ хоёр төрлийн тэжээвэр амьтны дараа зөгийн бүл тоо, толгойгоороо орсон. Зөгийн бүл 13 аймагт тоологдсон байна. Тэднээс Сэлэнгэ аймгийн Шаамар сум хамгийн олон зөгийн бүлтэй. Зөгийн балны үйлдвэрлэлийн гол цөм нь Сэлэнгэ аймаг юм.

Хөвсгөл аймаг, тэр дундаа Цагааннуур суманд цаа буга хамгийн олон тоологдсон байна. Илжиг 3 аймагт, туулай нийслэлээс гадна зургаан аймагт тоологджээ. Тэгвэл Хөвсгөл аймагт туулай, илжиг тоологдоогүй.  Улаанбаатар хотод  цаа буга, илжиг тоологдоогүй гэсэн дүн мэдээ гарчээ. Эндээс харвал зах зээлд бүтээгдэхүүн нь хурдан борлогдох боломжтой гахай (мах), шувуу (өндөг), зөгийн бүл (бал) төрлийн амьтдыг манай иргэд тоолуулжээ. Тэр дундаа нийслэл, Дархан, Эрдэнэт түүнийг тойрсон аймаг суманд зонхилон үржүүлж эдийн засгийн эргэлтэд оруулдаг нь харагдаж байна. 

Тэжээвэр амьтад: Хөдөө аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлж байгаа амьтдыг хамруулна. Ашиг олох зорилгогүйгээр өсгөж байгаа гэрийн тэжээмэл амьтад (муур, нохой) энд орохгүй гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

Хуваалцах:

|
Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

3 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

4 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Хүйтний эрч нэмж чангарна

Хүйтний эрч нэмж чангарна

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

8 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.