0
Огноо2024-11-15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Татварын ерөнхий газарт ажиллалаа.
Татварын хуулийн шинэчлэлийн өмнө жилд 5000-6000 татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулдаг байсан бол 2023, 2024 онд 1500-2000 болж гурав дахин буурчээ. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 158 мянган аж ахуйн нэгж бий, тэдгээрийн орлогын 10.1 хувийг татвар эзэлж байгаа нь бүс нутагтай харьцуулахад өндөр тоо биш. 212 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдэлдэг.
Татвар төлөгчдийн илүү таатай ажиллах нөхцөлийг судалж байгаа. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах бодлого нэвтрүүлнэ. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн ялгаатай татвар тогтоох ажлын судалгааг хийж байгаа гэж Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн танилцуулав.
Татварын ерөнхий газрын албан хаагчид Ерөнхий сайдад саналаа хэллээ. НӨАТ-ыг сар бүр авч байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг талаар санал хүсэлт их ирдэг. Түүнчлэн Эрүүгийн хууль дахь татвар төлөхөөс зайлхийсэн гэдэг зүйл заалтыг өөрчлөх, мөн татвартай холбоотой Засгийн газрын зарим тогтоол журмыг шинэчлэх шаардлагатай гэдгийг тэд хэлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэднийг саналыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлээд татварын реформ хийх ажлын бэлгэл хангахыг үүрэг болгов. Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстойг хэллээ.
Хуваалцах:
"ТОП-100" ААН болон өрсөлдөж буй 150 ААН-ийн жагсаалт
16 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одон гардууллаа
12 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн болжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн эзэн гэр бүл 2-12 жилийн хорих ял авлаа
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Том өрөөний тавилга шатаж, орцноос 35 хүнийг аюулгүй гаргажээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын арслан О.Аюурын нэрэмжит барилдаан болж, есөн азтан тодруулна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Теннесчин Э.Аялгуу дөрвөн улсаас зургаан цом эх орондоо авчирлаа
10 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
Автомашины улсын дугаарыг хоногт 5500 төгрөг төлж хадгална
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодруулна
9 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -6 градус хүйтэн, цасан шуургатай
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Зээгтийн даваагаар зорчихгүй байхыг анхааруулав
7 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
Дуучин Н.Оюунчимэг: П.Идэржавхлан, З.Онон хоёрт хэлэх муу үг олдохгүй байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
“Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Дүвжид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
Багш бэлдэх 45 хоногийн сургалт 1,053,000 төгрөгийн үнэтэй байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хандиваар халхавчилж луйвар хийгчдэд бүү итгэ!
12 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
Хүүхэд зодсон хэргээр жүжигчин Б.Амарсайханыг шалгаж эхэлжээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Монгол судлалын шинэ үе - 2024" ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
36 настай эрэгтэй архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодуулж, НАС БАРЖЭЭ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.