dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Цагаан сарын хамгийн үнэтэй гарын бэлэг “нэг сая 800 мянгөн төгрөг”

СУРВАЛЖИЛГА: Цагаан сарын хамгийн үнэтэй гарын бэлэг “нэг сая 800 мянгөн төгрөг”

Цагаан сарыг угтан “Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдаа “Соёолж” болон “Их наяд” худалдааны төвд энэ сарын 1-нээс 27-ныг дуустал үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэн худалдаа гурав дахь өдрөө хэрхэн үргэлжилж байгааг сурвалжиллаа.

Эдийн засгийг эрчимжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор, Нийслэлийн засаг даргын санаачилгаар нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг сар шинийг угтан гурав дахь жилдээ зохион байгуулж буй.

 

Соёолж төвийн хоёр давхарт гарвал үндэсний хувцас, гоёл чимэглэл, эдлэл хэрэглэл худалдаалагдаж байлаа. Эхний лангуу “Emeel” брэндийн арьсан эдлэл, эмээлүүд угтана. Харахад орос эмээл шиг мөртөө эдлэхэд тухтай бас эдэлгээ даахаар материал сайтай үндэсний үйлдвэрлэл гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байв. Үргэлжлүүлэн Их наяд худалдааны төвд болж байгаа үзэсгэлэн худалдааг сонирхвол цагаан идээ, гар аргаар хийсэн бэлэг дурсгал, хэвийн боов, гоёл чимэглэл, үндэсний дээл хувцас худалдаалагдаж байв.


Иргэд олон өнгө төрлийн хурган дотортой, нимгэн, гоёлын, ноолууран гэх мэтээр төрөлжсөн дээл болон хантаазнаас хүссэн загвар гоёлоо шилж, сонгон авч байгаа нь сонголт арвин байгааг илтгэнэ. Дээлийн үнэ хийц гоёлоосоо хамааран 150 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн хооронд, хантааз 50 мянгаас 200 мянган төгрөгийн хооронд байлаа. 


Иргэдийн сонирхол анхаарлыг татсан хэд хэдэн бэлэг дурсгал нь “Оньсон хүү” нэртэй оньсон модон тоглоом. Энэ нь лазераар зүсэж хийсэн угсардаг тоглоом юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн шохойн буддаг баримал нь бусад нэр төрлийн бэлэг дурсгалаас шинэлэг, хямд гэдгээрээ ялгарч байв.

Орон нутгаас ирсэн цагаан идээ, хэвийн боовны үнэ харилцан адилгүй байна


Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудын цагаан идээ болон хэвийн боовны үзэсгэлэн худалдаагаар мөн зочиллоо.  Сүүлийн үед иргэд ааруулаар тавгаа засах нь их болсонтой холбогдуулан худалдаалагдаж буй аарц, ааруул, шар тос, өрөмний үнэ өмнөх оноос өссөнд иргэд таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тавгийн ааруул ширхэг нь 14 мянгаас 18 мянган төгрөгийн хооронд, хорхой ааруул нэг килограмм нь 32 мянгаас 45 мянган төгрөгийн хооронд, сүүн хурууд 45 мянгаас 55 мянган төгрөгийн хооронд худалдаанд  гарсан байна. 

Цагаан идээний үнийг иргэд хоёр талтай хүлээж авсан.  Тодруулбал,  Иргэн Ч “Өмнө жилийнхтэй харьцуулахад үнэ нь харьцангуй тогтвортой байна. Цагаан сар дөхөх тусам нэмэгдэх шинжтэй ажиглагдсан” гэв. Харин Иргэн М “Цагаан идээгээр тавгаа засахыг хүссэн ч монголдоо үйлдвэрлэдэг зүйлийг хэт үнэтэй зарж байгаа юм шиг санагдаад байгаа, хэвийн боов ч мөн адил өмнө оноос 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна” гэж бухимдлаа илэрхийллээ. 

Үнийн өсөлт биднийг өдрөөс өдөрт дөнгөсөөр байх нь энгийн үзэгдэл болж. Яагаад үнээ нэмснээ ч зарим худалдаачид мэдэхгүй байна. Үнэ дагаж чанар гэдэг ужгирсан үгнээс болж ард иргэд ч өөрсдөө үнэтэй зүйлс хүсдэг болчхож.


Үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой нь хамгийн үнэтэй болон хамгийн хямд бэлэг хоёр хоорондын үнэ байлаа. Хамгийн хямд бэлэг нь “гар хийцийн түлхүүрийн оосор, үзгийн уут, шохойн баримал” долоон мянган төгрөгийн үнэтэй байсан бол хамгийн үнэтэй бэлэг нь  “гар хийцийн алтлаг гадаргуутай том хэмжээтэй шатар, сая найман зуун мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.

Б.САРНАЙ, Ц. АНУЖИН
 

Хуваалцах:

|
Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.