0
Огноо2025-02-05
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Капитал банк дампуурсныг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зарлаж байлаа. Капитал банк дампуурах үед тус банканд Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөг, нийт 240.3 тэрбум төгрөгийн хадгаламж байршиж байв.
Товчхондоо, Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалд төлсөн 240.3 тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй алга болж, одоог хүртэл сураг нь тасарч, онох эзэнгүй болчихоод байгаа.
Улмаар Монгол банкнаас Капитал банк дээр эрх хүлээн авагч буюу “БЭТ” томилсон байдаг.
Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгөөс 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 11.88 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 25.02 тэрбум төгрөгийн 78 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаар 36.89 тэрбум төгрөгийн төлбөр барагдсан гэж үзжээ.
Капитал банкнаас хураасан 78 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж орлогыг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шийджээ.
Мөн Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт санал болгож байгаа хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгажээ.
Гэтэл тухайн үеийн Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар Засгийн газрын болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийг үл тоон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан журмыг үндэслэн нээлттэй дуудлага худалдаа зарлалгүй Капитал банкнаас хурааж авсан орон сууцыг НДЕГ-ын зургаан албан хаагчтай гэрээ байгуулан хууль зөрчин борлуулсан байна.
Тухайн үеийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа, гишүүд болох Х.Нямбаатар, Б.Жавхлан нар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн гуравдугаар зүйл, тавдугаар зүйл, мөн 29.1-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж заасныг ноцтой зөрчжээ.
Үндсэндээ, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хэдхэн хүн хуулиас давсан журам баталж хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.
Салбарынхаа албан хаагчдад болон мэдээлэлд ойр албан тушаалтнуудад давуу байдал олгосон, хуулиас давсан шийдвэр гаргасан гэдэг нь аудитын шалгалтаар нотлогджээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дуудлагын жолооч хэмээн худал хэлж, нүд рүү нь нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар өгөөж” ХХК-ийн үр үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Сор кашемир" компани Ази, Европийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Сноу филдс" ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ хавар дараах 7 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Харбин-2025": Кёрлингийн тамирчид Тайвань, Тайландын багтай тоглоно
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсад мөрдөгддөг ХАБЭА-н 150 орчим стандартад үзлэг хийж шинэчилнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Менингококкийн халдварын талаар хэлэлцэж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсон талаар мэдээлэл өгнө
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Фейсбүүк дээр бичсэнийг үнэн гэж үзээд ял авсан анхны хүн З.Энхболд болох уу
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Пүрэв, Баасан гарагт өдөртөө -20-25 хэм хүрч хүйтэрнэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүн өндөр гарлаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
12 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.