0
Огноо2025-02-05
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон албаны хүмүүс Дархан-Уул аймаг дахь "Газар өгөөж" ХХК -ийн анхан шатны үр үржүүлгийн төв, механикжсан үтрэмийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь өөрийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авч, цагт таван тонн үрийн буудай ангилах, цэвэрлэх хүчин чадал бүхий үтрэмийг ийнхүү ашиглалтад орууллаа.
2025 оны хаврын тариалалтад нийлүүлэх Алтайская-325, Юнион, Бурятская остистая сортын үрийн улаанбуудайг шинэ дэвшилтэт технологи “фото сепаратор”-оор цэвэрлэн бэлтгэж байна. Фото сепаратор нь үр тарианы физик шинж чанарт үндэслэн ангилан цэвэрлэдэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм.
“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэн 2023-2024 онд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм барих чиглэлээр хөрөнгө оруулалтын зээлийг нийт 27 иргэн, аж ахуй нэгжид 11.46 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон бөгөөд үүний үр дүнд 11 мянган тонноор үтрэмийн багтаамжийг нэмэгдүүлээд байна.
Цаашлаад Атрын IV аян хүрээнд энэ чиглэлийн хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгохоор төлөвлөөд байна.
Хуваалцах:
Хаан банк “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгох эхний зээлийн шийдвэрээ гаргалаа
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дуудлагын жолооч хэмээн худал хэлж, нүд рүү нь нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар өгөөж” ХХК-ийн үр үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Сор кашемир" компани Ази, Европийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Сноу филдс" ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ хавар дараах 7 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Харбин-2025": Кёрлингийн тамирчид Тайвань, Тайландын багтай тоглоно
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсад мөрдөгддөг ХАБЭА-н 150 орчим стандартад үзлэг хийж шинэчилнэ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Менингококкийн халдварын талаар хэлэлцэж байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсон талаар мэдээлэл өгнө
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Фейсбүүк дээр бичсэнийг үнэн гэж үзээд ял авсан анхны хүн З.Энхболд болох уу
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Пүрэв, Баасан гарагт өдөртөө -20-25 хэм хүрч хүйтэрнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.