0
Огноо2025-02-05
Засгийн газрын өнөөдрийн (2024.02.05) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Татварын хууль, Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдаа авах хууль, Нийгмийн даатгалын хууль, Компанийн хууль, Дампуурлын хууль болон зөвшөөрлийн хуулиуд гэсэн бизнест ээлтэй шийдвэр, санаачилгуудыг гаргах хүрээнд энэхүү эрх зүйн реформуудыг хийх ажлуудыг албан ёсоор эхлүүлж байна.
УИХ-аас 2022 онд Зөвшөөрлийн хуулийг баталсан. Нийт 381 зөвшөөрлийг хуульчилж өгсөн. Үүнээс 251 тусгай зөвшөөрөл Зөвшөөрлийн хуулийг дагалдуулаад батлагдсан байдаг. Түүнчлэн, 122 чиглэлийн зөвшөөрлийн актууд сайдын тушаалаар батлагдсан байдаг. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг албан ёсоор хуралдуулж зөвшөөрлийн хуулийг давсан хэм хэмжээ тогтоосон актууд, сайд нарын тушаалыг цуцал гэсэн чиглэл өгнө. Үүнээс болоод төрийн хүнд суртал бий болж байна. Үүнтэй холбоотойгоор Даваа гараг бүр Ерөнхий сайдаар ахлуулах "Бизнест ээлтэй Монгол" санаачилгын хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоо нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд, нэмүү өртөг, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэсэн асуудлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан сайд болон бид Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажиллалаа.
Сая Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Стратегийн ордууд дээр төрийн эзэмшлийн 34 болон 50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулиар нутгийн өөрөө удирдлагын байгууллага хараат бусаар өөрсдөө төлөөллөө сонгож, Ерөнхий сайд батламжлаад явдаг. Тухайн нэр дурдагдсан аймгийн удирдлагуудын талаар гомдол санал Засгийн газарт ирээгүй байна. Гомдол ирвэл шаардлагатай арга хэмжээг авна.
Ирэх хаврын чуулганаар Засгийн газрын 14 эрх зүйн реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийнэ. Нэг талаасаа нийтийн үйлчилгээний хандлага руу оруулна. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж, олон улсын мэргэжилтэн, экспертүүдийг төрд орох бололцоог нээж өгнө. Орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилж байгааг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусыг нэг талд гаргана. Төрийн албанд 30 хувийн цомхотгол хийнэ” гэлээ.
Хуваалцах:
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноолоо
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг ХОРИГЛОЛОО
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Учрал: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барьж, дотоодынхоо гангийн хэрэгцээг хангана
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдаж авна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хаан банк “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгох эхний зээлийн шийдвэрээ гаргалаа
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОБЕГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дуудлагын жолооч хэмээн худал хэлж, нүд рүү нь нулимс асгаруулагч цацан машиныг нь дээрэмджээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар өгөөж” ХХК-ийн үр үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Сор кашемир" компани Ази, Европийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Сноу филдс" ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ хавар дараах 7 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Харбин-2025": Кёрлингийн тамирчид Тайвань, Тайландын багтай тоглоно
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсад мөрдөгддөг ХАБЭА-н 150 орчим стандартад үзлэг хийж шинэчилнэ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.