dobu.mndobu

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх км-т цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбогдуулан өчигдөр (2025.02.05) 12:25 цагийн орчим 6 тээврийн хэрэгсэл холбогдсон  зам тээврийн осол бүртгэгджээ.

Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор тус замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан. Тэгвэл буцаан нээсэн байна.

Ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр  зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж,  хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.