0
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан асуудлаар өнөөдөр /2025.02.07/ мэдээлэл өглөө.
Тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын 23-нд зургаан хүний амь нас хохирсонд эмгэнэл илэрхийлээд "Энэхүү хэрэг явдлын хохирогч болсон О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж, хамт олондоо бахархал болсон байлдагч юм. Хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага АТГ-тай хамтран мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагын хувьд Тавантолгой түлш ХХК-тай холбоотой үе үеийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж, тус газрын үйл ажиллагаатай холбоотой 2018-2024 онд удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдэд гэрээ, гэрээний биелэлттэй холбоотой асуудалд мөрдөн шалгалт явуулж байгаа. 29 нэр төрлийн бодист мэргэжлийн байгууллагаас шалгаж байна. Түлшний цардуул, барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал арга хэмжээ авна.
Эдгээр албан тушаалтнууд, барьцалдуулагчтай холбоотойгоор хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн дээрх хохирогчид биш угаартаж амиа алдсан иргэдийн талаар ч авч хэлэлцэх болно.
Өчигдөр иргэдийн хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн илтгэх хуудас хэлбэрээр бичигдсэн мэдээлэл 21:00 цаг орчимд цацагдсан. Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг ноцтой зөрсөн, Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлээр хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг юм. Хэрэв хувь хүний нууцыг задруулсан бол 5 хүртэлх жилээр хорих ялтай, хүндрүүлэх нөхцөлтэй байдаг. Энэ мэдээллийг албан шугамаар олж аваад цацсан бол гэмт хэрэг.
Энэ бол зөвхөн нэг алба хаагчийн алдаа биш, цаашлаад ЦЕГ-ын удирдлагуудын түвшинд хариуцлага тооцно.
Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим нь үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байсан. Нэг үгээр нэг хэсэг нь цагдаад байхгүй мэдээлэл байсан ч, мөн цагдаад хадгалагдаж байсан мэдээлэл байна. Тэгэхээр зориудаар ташаа мэдээлэл түгээсэн байна. Хэн үүнийг хийв, цагдаагийн байгууллага илрүүлэхээр ажиллаж байна.
Мэдээлэл хийсэн байлдагчтай холбоотой олон нийтийн санаа зовнил байна. Хуулийн байгууллагаас түүнийг хамгаална, түүний эрхэд халдсан үйл ажиллагаа явуулахгүй гэсэн байр суурьтай байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа мэдээллийг задруулахгүй байх зорилгоор хохирогчдоор гарын үсэг зуруулдаг. Энэ нь хуулийн зохицуулалт. Харин мөрдөн шалгах ажиллагаанд холбоогүй мэдээллийг хохирогч ярих боломжгүй болгосон байвал энэ бол хууль зөрчсөн үйлдэл болно.
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
42 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
19 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
19 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.