0
-Б.Жавхлан, С.Энхболд, А.Ариунзаяа, Л.Бямбасүрэн нар Капитал банкнаас хураагдсан хөрөнгүүдийг бусдад давуу байдал олгон борлуулжээ-
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Капитал банкаас өр төлбөрт хурааж авсан үл хөдлөх хөрөнгүүдийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд хууль давсан журам баталж бусдад давуу байдал олгон борлуулсан талаарх баримтыг цувралаар хүргэж байгаа билээ.
Капитал банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөг хадгаламж хэлбэрээр байршиж байгаад сураг алдарсан. Улмаар банкны эрх баригчаас нэхэмжилсэн 136.1 тэрбум төгрөгөөс 12 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр авчээ. Харин 46.6 тэрбум төгрөгийн 52 обьект, үүнээс 31 тэрбум төгрөгийн 46 обьектыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дангаараа, 15.7 тэрбум төгрөгийн зургаан обьектыг Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран эзэмшиж байна.
Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байдаг.
Гэвч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журмыг баталсан байна. Энэ журмын 6.37-д “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг Эрүүл мэндийн даатгалын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэх тогтоол баталжээ. Энэ тогтоолыг баталсан албан тушаалтнууд бол тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Энхболд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй хүмүүс байгаа юм.
Үүний дагуу тухайн үед Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нар зохион байгуулж мэдээлэлд ойр болон салбарын албан хаагчдад дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр шууд гэрээ байгуулан 18 албан хаагч орон сууц худалдан авчээ.
“Дуудлага худалдаа зохион байгуулахгүй” гэх тогтоол баталсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй хүмүүс Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн чиглэлийг үл тоохоос гадна хууль тогтоомж ноцтой зөрчсөн нь баримтаар нотлогдож байна.
Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн гуравдугаар зүйл, тавдугаар зүйл, мөн 29.1-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж заасныг ноцтой зөрчжээ.
Товчхондоо Капитал банкнаас хураагдсан хөрөнгүүдээр албан тушаалтнууд хууль зөрчин бусдад давуу байдал олгон борлуулж, түрээслүүлж байгаа юм.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
“Монголд ДОХ-ыг зориуд тараасан” гэх мэдээлэл байхгүй
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Эрин эверест интернешнл” төрийн өмчит сургууль боллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс таван медаль хүртлээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ш.Бямбасүрэн: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа нь үнэн
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Системийн шинэчлэлтэй холбоотойгоор ЭМДГ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Монголд иржээ
41 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дөрвөн хүн гэртэйгээ шатаж нас баржээ
8 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
О.Дашбалбар: Атга чулуу надад байсан бол аль нэгийг нь онох юм сан
4 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхий сайдыг огцруулахаас ТАТГАЛЗАХАА ИЛЭРХИЙЛСЭН гишүүд
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкнаас хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр албан тушаалтнууд “тоглож” байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ц.Бямба-Отгон арслан ээлжит түрүүгээ хүртэв
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар Хайлаастад "улаан түвшинд" хүрлээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Хангай: Хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одон авах боломжтой боллоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Аялал жуулчлалын долоо хоног эхэлнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.