0
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд буй. Улмаар гишүүд рүү утсаар холбогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй эсэхийг нь асууж байгаагаа хэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан зарим гишүүд цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлээд байна. Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүтэй дараах хүмүүс Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.
Л.ГАНТӨМӨР: УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХИЙЖ, Ч.ЛОДОЙСАМБУУ, Ж.БАЯРМАА НАРТ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТАЛААР ЯРИНА
Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр "УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуудалд хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандаж байна. Яг үнэндээ Ардчилсан нам засаг төр, их ажлаас зугтах сонирхол нам дотор байхгүй. Өнгөрсөн долоо хоногт манай намын Улс төрийн зөвлөл хурлаа хийж, энэ жилийн улс төрийн зураглалаа гаргасан. АН-ын байр суурь бол энэ Засгийн газрын бат бөх байдлыг хадгалах ёстой. Ер нь иймэрхүү байдлаар сэтгэл хөдлөлөөр Засгийн газрыг огцруулахаар хөдөлдөг л дөө. Үүний үр дүнд Засгийн газарт янз бүрийн хөдөлгөөн бий болдог. Энэ тогтворгүй байдлын үр дагавар бол өнөөдрийн утаа, түгжрэл юм.
Ч.Лодойсамбуу гишүүн намын дүрэм, бүлгийн дүрмээ дагах ёстой. Дээр нь Хамтарсан Засгийн газрын гэрээ гэдэг зүйл байна. АН дотор ч, намын дарга тойрсон ямар нэгэн бүлэг байхгүй. Ч.Лодойсамбуугийн сэтгэлийн хөөрлөөр үүсгэсэн асуудал улс орны хөгжлийг боомилох вий гэсэн зовинол байна.
Ер нь Улс төрийн зөвлөлийн хурлаа хийж, Засгийн газрын бодлогын эсрэг байгаа гишүүдэд ямар хариуцлага тооцохоо ярина. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн Засгийн газрын бодлогыг олон удаа эсэргүүцэж байгаа. Нэгэнт олонхоороо шийдсэн асуудлыг бусад нь хүндэтгэх нь өөрөө улс төрийн намын соёл шүү дээ. Зай гарах болгонд бодлого унагаж, миний зөв гэж ханддаг хандлага буруу" гэлээ.
Б.БАТ-ЭРДЭНЭ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ НАМ ХАРГАЛЗАХГҮЙ АВЛИГАЧИДТАЙ ТЭМЦСЭН ЕРӨНХИЙ САЙД БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцэж, эх орондоо авлигаас учирсан 2,2 их наяд төгрөгийг, түүн дундаа гадаад руу гаргасан 12,2 сая ам.долларыг эх орондоо буцаан авч ирсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой.
Ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй сайд нар байгаа юу гэвэл байгаа гэж хэлнэ. Танхимынхаа эсрэг санал өгч байгаа, бодлогоо ойлгоогүй, хариуцлагаас зугтаж яваа нөхөд ч бий.
Угаарын асуудалд холбогдох албан тушаалтнууд бий. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэгтэй санал нийлнэ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсгол дээр тодорхой хэлсэн. Хяналтын түр хороо байгуулагдаж нийтээрээ бид шалгах, хянах, хариуцлага тооцох ажлыг хийх ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс хүлээх ёстой.
Бид хоорондын хуваагдал талцлаас болж өнгөрсөн 34 жилийг алдсан. Өнөөгийн эрчим хүч, цалин тэтгэвэр, боловсрол эрүүл мэндийн хүртээмжийн дутагдал бүгд хуваагдал, хийрхэл, өш хонзонгоос шалтгаалалтай. Хохирогч нь үүнийг эхлүүлсэн улстөрчид биш дандаа ард түмэн байдаг.
14 мега төслийг Хамтарсан Засгийн газар байгуулж явуулж эхэлсэн. Алт, Зэс, Гангийн цогцолбор үйлдвэрүүд ядаж л ажлын байр бий болгоно, эдийн засгийн өсөлтийг бий болгоно.
Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулаан, цахилгааны станц босож байж бид эрчим хүчний дутагдлаас сална. Гадагшаа урсаж байгаа энэ их вальютыг хэмнэнэ.
Хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболт нь гадаад худалдааны эргэлт, экспортыг нэмэгдүүлнэ.
Бидэнд өнөөдөр эдийн засгаа тэлж илүү боломжийг эх орондоо бий болгох цаг үе тохиож байгаа. Энэ боломжоо бид хийрхэл, улстөрчид, олигархуудын гарын үзүүрт алдаж болохгүй. Бид алдсаар ирсэн тэр гашуун амтыг дахин амсах ёсгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 10000 ам.доллар давуулахын тулд, өнөөгийн энэ ядруу амьдралаас нийтээрээ салахын тулд, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд бид хичээх ёстой. Би Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн юм.
О.БАТНАЙРАМДАЛ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙДЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Лодой над руу залгах хэрэггүй. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар болон түүний зоригтой хийж буй тэмцэл, бодлогыг тууштай дэмжинэ.
-Олон арван жил үлгэр шиг ярьдаг байсан хулгай, луйврыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон нийтэд дэлгэж, цэгцэлсэн.
-Оюутолгойн луйврын гэрээ болох Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын зээлийг бүрэн тэглэж чадсан.
-Эрдэнэтийн луйвраар авсан 49%-ийг төрийн эзэмшилд буцаан авчирсан. Өнөөдөр энэ үйлдвэр жил бүр 2 их наяд төгрөгийн ашиг, татвар төрд төвлөрүүлж байна.
-Нүүрсний хулгайг хамтдаа жагсаж байж илчилсэн. Үүний үр дүнд Эрдэнэс Тавантолгойг тойрсон хэдэн их наядын далд эдийн засаг ил болж, бидний төсөөлж ч байгаагүй 82 сая тонн нүүрс экспортолж, 8-9 тэрбум ам.доллар оруулж ирээд байна. 1072 хувьцааны өгөөж бодитоор амилж, бидний дансанд орж эхэлсэн. Үүнийг бас л тэр хийсэн.
-Олон жил гацсан төслүүдээс үлдсэн ганц том бүтээн байгуулалт бол Гашуунсухайтын төмөр зам. 15 жил гацаасан энэхүү төслийг түүний хамтарсан Засгийн газар эцэслэж байна.
-Энэхүү төмөр замыг олигархийн охин компаниар бус, хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор байгуулах ажил дараагийн долоо хоногт Ерөнхий сайдын түвшинд эцэслэн үзэглэгдэх гэж байна.
-Яг эцэслэгдэн зурагдах болохоор засаг унагаах талаар ярьдаг, шоуддаг. Нөгөө л 30 жил угшиж ялзартал ашигласан улс төрийн техник. Одоо бол үгүй шүү!
-Үндсэн хуулиар тунхагласан байгалийн баялгийн өгөөжөө олигархи хэд биш, олуулаа эзэн болж хүртэх Үндэсний баялгийн санг мөн Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн.
-"Чингис хаан" Үндэсний баялгийн санг байгуулж, хүн бүрийн нэр дээр хуримтлал үүсэж эхэлсэн.
Өнөөдөр бид улс төржиж хуваагдах биш, эх орон, иргэдийнхээ ирээдүйн төлөө нэгдэж, хамтдаа урагшлах ёстой! Шийдэх асуудал маш их байна. Тиймээс хамтарсан засгаар хамтран ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг тууштай дэмжинэ" хэмээжээ.
М.НАРАНТУЯА-НАРА: ИНГЭЖ ДУУГАР, ТЭГЖ ЗУР ГЭХЭД НЬ ДАВХИЖ ЯВДАГ АМЬТАН БИ БИШ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Би ямар ганцаархнаа гишүүн биш. Ингэж дуугар, тэгж зур гэхэд нь давхиж байдаг амьтан ч биш. Хууль бус хөрөнгө хураах тухай асуудал яагаад ардчиллыг хумьсан үйлдэл гэж. Хууль бусаар хөрөнгөжсөн нөхдүүд АН МАН бүгдэд л их бага хэмжээгээр бий шүү дээ.Өнгөрсөн хэдэн жил авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хууль бусаар хураасан хөрөнгөөс 2.8 их наядыг улсын төсөвт бүрдүүлсэн шүү дээ. Ингээд нам нэгтэн нь ажил хийх гэхээр элдвээр цоллоод өөрөө баатар болох гэх. Яг хэнийг хамгаалаад байгаа юм бэ, хардах эрх хэнд ч бий шүү" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Э.БОЛОРМАА: УТААНЫ ШИЙДЭЛ БИШ ХУВИЙН УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА УЧИР ЭНЭ УДАА САНАЛ ЗӨРЛӨӨ
УИХ-ын гишүүн Э.Болормаа "Татгалзаж байна. Өөрөө нэрээ зарлаад шалтгаанаа хэлчихье ээ. Гадны захиалгатай юм шиг сонин үг хэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж өдөр холбогдлоо.
Эцсийн зорилго чинь юу юм бэ? гэж асуухад хариулт байгаагүй. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд ярихаас илүүтэй хувийн гомдол яриад байх шиг байх юм. Хэро Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй.
Бид нэг парламентад хамтарч ажиллаад явна. Санал зөрөх ч үе байна, нийлэх ч үе байна. Утааны шийдэл биш хувийн улс төр хийж байгаа учир энэ удаа санал зөрлөө.
Харин УИХ дээрх утааны сонсголоор яригдсан зүйлс дээр хариуцлага тооцохыг хамт шаардацгаая, Лодойсамбуу гишүүн ээ! Сая Ж.Чинбүрэн гишүүний ахалсан сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”, утааны мэдрэгчгүй байгаа 50,000 айл гэх мэт зүйл дээрээ анхаарцгаая.
Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн та газар дээрх нөхцөлтэй сайтар танилцаж ядаж яндан пийшингээ хараад асуудлаа зөв оношлоорой. Тэгж байж л шийдлээ зөв гаргана шүү дээ, ангийн анд аа. Дахин ийм эмгэнэлт зүйл хэзээ ч бүү болоосой. Улс төржилт хэзээ ч шийдэл биш шүү" гэсэн байна.
Б.УЯНГА: ЗАСГИЙН ГАЗАР ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЯМАР ОЛОН АЖЛЫГ ХИЙЖ ЧАДАВ, ЦААШИД Ч АЖИЛЛУУЛМААР БАЙНА
УИХ-ын гишүүн Б.Уянга "Татгалзаж байгаагаа өөрөө урьдчилаад хэлье.
Манай улсад аливаа том төсөл хөдлөхөд гадны хөрөнгө оруулалт нэн чухал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их хардаг зүйл нь “Улс төрийн тогтвортой байдал”. Монгол Улсын Засгийн Газрыг богино хугацагаанд олон том ажлууд амжуулсан гэж би хардаг.
Сүүлийн хоёр гурван сард л гэхэд:
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ болох Монгол Хятадын Засгийн Газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх үүд нээгдсэн. Барилгын ажил нь өнөө маргаашгүй эхлэхээр хүлээгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.
-Францын Орона групптэй Зөөвч-овоо, Дулаан-уул ордыг ашиглах маш том гэрээг амжилттай хийж чадсан. Ач холбогдлыг нь Монголчууд бид бүгд сайн ойлгож байгаа. ОТ -с хойш хийгдээгүй, барууны 3-дагч хөрштэй хийсэн гээд улс төрийн ач холбогдол ч их.
-Чингис үндэсний хуримтлалын сан ажиллаж эхэллээ. Уул уурхайн том төслүүд улс орны эдийн засагт олон хэлбэрээр үр өгөөжөө өгдөг. Баялгийн сан бол шууд хувь хүнд өгөөж нь хүрдгээр онцлог байдаг.
-Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын гэрээг энэ оны 02 сарын 14-нд эцэслэх гэж байна. Энэ олон жил яригдаж гацаж өнөөдөр л нэг шийдлээ олж байна. Сайн муугаар хэлэгдэж байгаа ч энэ бол манай улс оронд маш чухал гэрээ. Өнөөдөр бид экпортын орлогын 94%-г уул уурхайн бүтээгдэхүүнээр олж байна.
Бүтэн жил ч болоогүй байгаа Засгийн газар өнгөрсөн хугацаанд ямар олон ажлыг хийж чадав. Цаашид энэ эрчээр нь хүлээлт үүсгэж буй том төслүүдээ, хүлээгдэж буй шийдлүүд дээрээ ажиллуулмаар байна. Өнгөрсөн хугацаанд бид хангалттай улс төржсөн шүү дээ. Одоо жаахан ажил хийцгээе" гэв.
Г.ДАМДИННЯМ: ЗАСАГТ ХАМТАРСАН ЮМ БОЛ ХАМТАРСАН ШИГ ХАМТАРЧ САЙН, МУУГАА ЦУГ ҮҮР
УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Өөрийн толгой дээрх "өлөн буг"-г харахгүй хүний толгой дээрх өвсийг шоолох гэж Монгол зүйр үг санаанд орж байна. Хаяг андуурч яваа "Бэртэгчин" гэж нэр уг нь Монголын ардчиллыг "хямдруулж" хөнжил хэсэж амь зууж яваа танай АН-н даргад жигтэйхэн зохих нэр байна. Түүндээ хэлнэ үү дээ, наад үгээ. Засагт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтарч сайн, муугаа цуг үүр! Үгүй бол халуун хөнжлөөсөө гарч сөрөг хүчнээ хийнэ үү дээ, та хэд минь" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Хуваалцах:
“Монголд ДОХ-ыг зориуд тараасан” гэх мэдээлэл байхгүй
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Эрин эверест интернешнл” төрийн өмчит сургууль боллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс таван медаль хүртлээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ш.Бямбасүрэн: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа нь үнэн
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Системийн шинэчлэлтэй холбоотойгоор ЭМДГ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно
40 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Монголд иржээ
18 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дөрвөн хүн гэртэйгээ шатаж нас баржээ
15 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Дашбалбар: Атга чулуу надад байсан бол аль нэгийг нь онох юм сан
19 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхий сайдыг огцруулахаас ТАТГАЛЗАХАА ИЛЭРХИЙЛСЭН гишүүд
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкнаас хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр албан тушаалтнууд “тоглож” байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ц.Бямба-Отгон арслан ээлжит түрүүгээ хүртэв
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар Хайлаастад "улаан түвшинд" хүрлээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Хангай: Хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одон авах боломжтой боллоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Аялал жуулчлалын долоо хоног эхэлнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.