0
Чингис хаан банк дампуурах болзлоо аль 2019 оны аравдугаар сард хангажээ. Тодруулбал Банкны тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.1-т заасан “...хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” гэж заасан байдаг. Тэгвэл Чингис хаан банк 2019 оны 10 дугаар сараас эхлэн хуулийн дээрх заалтыг хангахгүй болсон байна. Ийм байтал Чингис хаан банк дээр яагаад “БЭТ” томилохгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ. Банкны зохистой харьцааны шалгуурыг хангахгүй байхад мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг байцгаана вэ. Хэний эрх ашиг хөндөгдөөд байна вэ.
Чингис хаан банк НДС, ЭМДС-ийн 126.9 тэрбум төгрөгийг өгөхгүй байна
Чингис хаан банк нь 2024 оны 10 дугаар сарын байдлаар Нийгмийн даатгалын санд 95.3 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын санд 30.6 тэрбум төгрөг, нийт 126.9 тэрбум төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл бид 126.9 тэрбум төгрөгөө Чингис хаан банкнаас авч чадахгүй байна.
Чингис хаан банк нь “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой. Үүний дагуу аудитын байгууллагаас Чингис хаан банканд 2012-2019 онуудад байршуулсан хадгаламж тус бүрээр шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тулгаж үзэхэд 2012-2015 онд банкны зохистой шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй байхад Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг хадгалуулжээ. Тухайн үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Эрдэнэ, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан ажиллаж байв.
С.Эрдэнэ, Ч.Улаан, Х.Тэмүүжин нарын баталсан журам Чингис хаан банканд их хэмжээний мөнгө байршуулах боломж олгожээ...
“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хурамтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам” байдаг. Энэ журмыг анх 2009 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл баталж байж. Дараа нь 2013 онд Ниймгийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ, гишүүд болох Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарын оролцоотойгоор дээрх журмыг өөрчлөн баталжээ.
2009 онд баталсан журмын 3.2.3 Мөнгөн хадгаламжийн үйлдэгдлийн дээд хэмжээг тухайн арилжааны банкны нийт активын 10 хувиас хэтрэхгүй байх гэсэн заалтыг С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ч.Улаан тэргүүтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн 2013 оны 35 дугаар тогтоолоор “Мөнгөн хадгаламжийн үйлдэгдлийн дээд хэмжээг тухайн арилжааны банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүй байх” гэж өөрчилжээ. Дараа нь С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ч.Улаан тэргүүтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн өөрсдийнхөө баталсан 35 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан “Мөнгөн хадгаламжийн үйлдэгдлийн дээд хэмжээг тухайн арилжааны банкны нийт активын 25 хувиас хэтрэхгүй байх” гэж өөрчилжээ.
Энэ журмын өөрчлөлтөөс харахад мөнгөн хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ тухайн банкны нийт активын 15 хувиас хэтрэхгүй байсныг 20, 25 хувь болгож өсгөсөн нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг өөрийн хөрөнгө багатай Чингис хаан банканд их хэмжээгээр байршуулах боломжийг бүрдүүлсэн байна гэсэн аудитын байгууллагын дүгнэлт гарсан.
АН-ыг засаглаж байх хугацаанд Чингис хаан банк “даам” гарсан шалтгаан...
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийнхөн яагаад журам баталж, Чингис хаан банканд НДС-ийн их хэмжээний мөнгийг байршуулах үүд хаалгыг нээв.
Учигийг хөөвөл Чингис хаан банкны захирал Буднямын Батхүү гэж хүн бий. Буднямын Батхүү нь “Ноосвул” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж хувьцааг нь эзэмшиж байгаад 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр татан буулгажээ.
“Ноосвул” ХХК-ийн хувь эзэмшлийг цааш судалвал Чингис хаан банкны захирал Буднямын Батхүүтэй хамт Гончигдоржийн Эрдэмхишиг, Батхүүгийн Гарамгайбаатар, Дашдоржийн Бадруун, Тогмодын Доржханд гэсэн нэрс хөвөрч байна.
Гончигдоржийн Эрдэмхишиг нь УИХ-ын дарга асан, тухайн үед УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Р.Гончигдоржийн хүү аж. Батхүүгийн Гарамгайбаатар нь тухайн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Харин Д.Бадруун гэх залууг судалвал Худалдаа хөгжлийн банкны Олон улсын банкны газрын захирлаар ажилладаг. Сангийн Ч.Улааныг олон жил дагасан “гар”-ынх нь хүн аж. Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад Сангийн яаманд хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхад мөн л тус яамны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Сүүлд ХХБ-ны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг дээр очсон бөгөөд хамаг том ажлыг нь гардан гүйцэтгэдэг гэсэн мэдээлэл байна. Д.Бадрууны аав Л.Дашдорж нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж байж.
Тогмидын Доржханд. Өдгөө УИХ-ын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байгаа. Чингис хаан банкны “даам” гарсан он жилүүдэд Сангийн сайд Ч.Улааны удирдлага дор Сангийн яамны Санхүү бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан байна.
Ийнхүү учир тайлагдлаа. АН-ынхан засаглаж байсан 2012-2016 онд Чингис хаан банк даам гарч, НДС-ийн мөнгөн хөрөнгийг их хэмжээгээр хадгалж байсан шалтгаан нь тэдний ард Сангийн сайд Ч.Улаан, засаглаж байсан намын УИХ дахь бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Сангийн яамны газрын дарга Т.Доржханд нар байж. Тэд хэвтэвчээрээ, ашиг сонирхлоороо нэг гэдэг нь ингэж батлагдана.
Чингис хаан банкны дараагийн хамтрал ба Сангийн сайд Б.Жавхлан
Дапуурах болзлоо хангасан Чингис хаан банк дампуурдаггүй, хууль үйлчилдэггүй, НДС болон ЭМДС-ийн мөнгийг өгдөггүй “том толгойлж” байгаагийн цаана Сангийн сайд Б.Жавхлан байх магадлал өндөр байна. Учрыг сийрүүлье.
Чингис хаан банкны захирал Буднямын Батхүү нь “Ньюгоби гэйт” ХХК-тай. Энэ компаниа 2011 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Амийлийн Соёлмаа гэгчтэй хамтран байгуулж, 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр татан буулгажээ. Амийлийн Соёлмаа нь Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр. Тэгэхээр Чингис хаан банкны захирал Б.Батхүү, Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа нар хэтэвч нэгтэй бизнес хамтрагчид гэдэг нь батлагдаж байна.
Чингис хаан банкны хувьцааг “Нью стандарт финанс” ХХК эзэмшдэг. Харин “Нью стандарт финанс” ХХК-ийг Ш.Бүтэд 31.4 хувь, Д.Батаа 40.6 хувь, Ц.Баярсайхан 28 хувь эзэмшдэг. Улс төрийн хамаарлаар нь авч үзвэл Чингис хаан банкны 31.4 хувийг эзэмшиж байгаа Ш.Бүтэд нь Барилга хот байгуулалтын дэд сайд асан, МАН-ын гишүүн Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч аж.
Тэгэхээр Чингис хаан банк том байх нь аргагүй. Төрийн мөнгө энэ банк руу урсах нь ч аргагүй биз. Хамгийн ноцтой нь төрийн, түмний мөнгийг авч эргэлдүүлчихээд буцаагаад өгч чадахгүй байгаа нь, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй байгаа нь анхаарах ёстой асуудал болчихоод байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дампуурах болзлоо хангасан Чингис хаан банк буюу хөшигний арын МАНАН
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Review: “Үгсийн дотор амьсгалагч”
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Монголд ДОХ-ыг зориуд тараасан” гэх мэдээлэл байхгүй
15 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Эрин эверест интернешнл” төрийн өмчит сургууль боллоо
35 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс таван медаль хүртлээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ш.Бямбасүрэн: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа нь үнэн
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Системийн шинэчлэлтэй холбоотойгоор ЭМДГ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Монголд иржээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дөрвөн хүн гэртэйгээ шатаж нас баржээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Дашбалбар: Атга чулуу надад байсан бол аль нэгийг нь онох юм сан
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхий сайдыг огцруулахаас ТАТГАЛЗАХАА ИЛЭРХИЙЛСЭН гишүүд
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкнаас хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр албан тушаалтнууд “тоглож” байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ц.Бямба-Отгон арслан ээлжит түрүүгээ хүртэв
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.