0
Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр (2025.02.11) батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.
Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо.
Энэ стратеги нь болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилготой юм.
Ерөнхийлөгч мөн 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарлаж, офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийгмийн бусад салбарт ажиллуулахад анхаарахыг даалгалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажиллалаа. 1936 онд Цэргийн явдлын яамны дэргэд Инженер, барилгын хэлтсийг барилгын сумангийн хамт байгуулснаар барилгын цэргийн суурь тавигдсан түүхтэй.
Улсын онц чухал обьект, Зэвсэгт хүчний анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламж барих, сэргээн засварлах, улс орны бүтээн байгуулалт, дайн байлдааны болон гамшгийн дараах сэргээн босголтод оролцох, хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээ, инновац, туршилт судалгаа хийх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үндсэн чиг үүрэг гүйцэтгэж байна.
Цаашид төмөр зам, авто зам, хийн хоолой, аж үйлдвэрийн парк, усан цахилгаан станц, хотын усан хангамж, орон сууц, эко ногоон хотхон, ойн цэвэрлэгээ, ойжуулалт, нөхөн сэргээлт зэрэг төсөл, хөтөлбөрт оролцох боломжтойг Удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан танилцууллаа.
Зэвсэгт хүчний 065 дугаар анги 1964 онд “Ардын армийн радиотехникийн тусгай батальон” нэртэйгээр байгуулагдсан. Тус анги Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлал, Төв командын байр, бусад анги салбарыг агаарын цагийн байдлын мэдээ, мэдээллээр хангах, зарлан мэдээлэх, агаарын хил, агаарын орон зайд хяналт тавих, хамгаалах үүрэг гүйцэтгэж байна.
Хуваалцах:
“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол Улс авлигын индексээр 7 байр урагшилж, 114-д бичигдлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон шалтгааныг тайлбарлав
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт орлоо
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цагаан сарын баярыг угтсан хүнсний хяналт, шалгалт үргэлжилж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дампуурах болзлоо хангасан Чингис хаан банк буюу хөшигний арын МАНАН
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Review: “Үгсийн дотор амьсгалагч”
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Монголд ДОХ-ыг зориуд тараасан” гэх мэдээлэл байхгүй
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Эрин эверест интернешнл” төрийн өмчит сургууль боллоо
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс таван медаль хүртлээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ш.Бямбасүрэн: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа нь үнэн
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Системийн шинэчлэлтэй холбоотойгоор ЭМДГ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.