dobu.mndobu

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах эсэх асуудлаарх иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр (2025.02.13) боллоо. Хуралдааны санал хураалт хаалттай явагдаж, 29 төлөөлөгчийн 17 нь дэмжсэнээр 58,6 хувийн саналаар Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа.

Түүнийг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн барьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Эргэн сануулахад, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах үндэслэлээ дараах байдлаар гаргасан байна. Тухайлбал, нэгдүгээрт Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Ингэхдээ Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.1.3. "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;", 7.1.6. "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хоёрдугаарт, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2. "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ. Гуравдугаарт, хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг зогсоосон байна.

Мөн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг Аймгийн тамгийн газрын даргаар томилж хууль ёсны зарчмыг баримтлахгүйгээр хууль зөрчиж шийдвэр гаргасан байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Наранбаярт давуу байдал бий болгосон байх тул тус үйлдлийг зөрчилд тооцож, Авлигтай тэмцэх газар шалгуулах шаардлага бий болсон гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзжээ. Иймээс аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг тус аймгийн 16 төлөөлөгч гарын үсэг зуран ИТХ-ын даргад өргөн барьжээ.

Хуваалцах:

|
Булган аймагт АН олонх болох уу

Булган аймагт АН олонх болох уу

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ

"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЭМГЭНЭЛ I ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР

ЭМГЭНЭЛ I ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР

13 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Манай эмэгтэй цаначид тавдугаар байрт орлоо

Манай эмэгтэй цаначид тавдугаар байрт орлоо

14 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.