0
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, энэ парламентын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөнд хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тусгасныг тодотголоо. Тэрбээр, хот, хөдөө хаана ч нийгмийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, аливаа хүний эрхийн зөрчил үүсэхгүй байх урьдач нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээв.
Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдэж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох нь бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлого зэргийг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна гэв. Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан суманд үүрэн холбооны дахин дамжуулах станц байгуулах, эрчим хүчний шугам сүлжээний хүчдэл сайжруулах ажлуудыг тусгажээ.
Тариалан сумын иргэдийн 80 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг атал салбарын бодлого төвийн бүс рүү зонхилон чиглэдэг нь хүртээмжгүй байгааг уулзалтад оролцогчид хэлж байв. Иргэдийн зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүслээ. Түүнчлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Өндөрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн байр 350 хүүхдийн багтаамжтай ч 700 гаруй сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Анги дүүргэлт хэтэрсэн, сургалтын материаллаг бааз хангалтгүй байдгийг уулзалтад оролцогчид хэллээ. Түүнчлэн, иргэд хуулиа мэддэггүйн улмаас эрх ашиг нь хөндөгддөг, нөгөөтээгүүр төрийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй, хүнд сурталтай тулгардаг зэрэг асуудлуудыг дэвшүүлэв. Иймд иргэний асуудлыг биш төрийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн хуулиудыг шинэчлэх ёстойг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.
Газар тариалангийн тулгуур бүсэд хамаарах Увс аймгийн хувьд баруун бүсийнхний гурил, хүнсний ногооны хэрэгцээг хангах бүрэн боломжтойгоос гадна өөрсдийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлж, аялал жуулчлал нэмэгдэх давуу талтайг дурдлаа
Хуваалцах:
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд зорчсон бол хураамж төлөхгүй
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Их дуулга тэмцээнд өрсөлдөх тамирчид Азербайжан улсыг зорилоо
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Үндэсний үйлдвэрлэгчид “Цагаан алт” хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Dobu хөтөч: ХӨСҮТ-өөс мэдээлэл өгнө
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбаатарт 1 градус хүйтэн байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Валентины баяраар дунджаар 220,000 хүн гэрлэх санал тавидаг
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СУРВАЛЖИЛГА: Хамгийн үзэмжтэй, хямд гарын бэлгийг үндэсний үйлдвэрлэгчид бүтээж байна
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Э.Тамир “Төрийн орон сууцны корпораци” гүйцэтгэх захиралаар томилогджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж, машинтайгаа дээгүүр нь гарчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймагт АН олонх болох уу
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчид жагсаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах хурал завсарлалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.