0
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр,
“Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.
Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байгаа юм.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна.
Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.
Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.
Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Хуваалцах:
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд зорчсон бол хураамж төлөхгүй
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Их дуулга тэмцээнд өрсөлдөх тамирчид Азербайжан улсыг зорилоо
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Үндэсний үйлдвэрлэгчид “Цагаан алт” хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Dobu хөтөч: ХӨСҮТ-өөс мэдээлэл өгнө
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбаатарт 1 градус хүйтэн байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Валентины баяраар дунджаар 220,000 хүн гэрлэх санал тавидаг
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СУРВАЛЖИЛГА: Хамгийн үзэмжтэй, хямд гарын бэлгийг үндэсний үйлдвэрлэгчид бүтээж байна
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Э.Тамир “Төрийн орон сууцны корпораци” гүйцэтгэх захиралаар томилогджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж, машинтайгаа дээгүүр нь гарчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймагт АН олонх болох уу
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчид жагсаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах хурал завсарлалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.