0
Сар шинийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн билээ. Судалгаанаас үзэхэд сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулдаг бөгөөд 70 гаруй хувийг нь импортын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна.
Тэгвэл сар шинийн баяраас өмнө иргэд ломбардад эд зүйлсээ барьцаалах нь элбэг байдаг аж. Тухайлбал, мөнгөн эдлэл, лизингийн гар утсаа барьцаанд тавьж зээл аван сар шинийн баярын бэлтгэл ажлаа базаадаг байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
"Эд зүйлээ барьцаалаад 3-4 сар болж байгаа хүмүүс ч байгаа"
Эд зүйлээ барьцаалаад 3-4 сар болж байгаа хүмүүс ч байгаа талаар ломбардын эзэд хэлж байв.
Түрээс өндөр болохоор ломбардын эздэд төдийлөн ашиг гардаггүй аж. Өнгөрсөн жилээс хойш ломбардууд хаалгаа бариад түүнээс хойш орлого ч муудсан талаараа хэлж байсан юм.
Өнгөрсөн 2024 оны гуравдугаар сарын 1-нээс ломбардын зээлийн хүү 4.5 хувь болсон билээ.
Иргэд ихэвчлэн гар утсаа барьцаанд тавьдаг ажээ. Зарим нь эд зүйлээ барьцаалчхаад сарын дараа авдаг байна. Өдөрт сайндаа 10, муу бол гурав, дөрвөн хүн орж ирдэг хэмээв.
Хүмүүс ихэвчлэн IPhone загварын утас тавьдаг аж. Мөн лизингээр орж ирсэн утаснууд их байдаг байна. 20 мянган төгрөгөөс нэг сая хүртэлх төгрөгийн үнэ бүхий зүйл барьцаанд тавих нь элбэг ажээ. Зарим нь 60-70 мянгад барьцаалчхаад хүүхдийн мөнгө орохоор авдаг аж. Хэрэв бүр аргагүй болбол хугацаагаа сунгуулдаг байна. Энэ жилийн тухайд ломбардад эд зүйлсээ тавих иргэд өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад ихсээгүй гэдгийг ломбардын эзэд хэлж байв.
Мөн сар шинийн баяр дөхөөд ирэхээр мөнгөн эдлэл, лизингийн гар утас барьцаанд тавих хүмүүсийн тоо ихэсдэг байна.
"Цагаан сараар эд зүйлсээ барьцаалсан хүмүүс ихэнх нь сар шинэ өнгөрөхөөр 7-14 хоног дотроо багтаагаад барьцаалсан зүйлсээ аль болох хугацаандаа авдаг" хэмээн зарим ломбардын эзэд хэлж байв. Цалин буух үеэр буюу сарын эхэн, сүүл хэсгээр буцаалт их байдаг байна.
Мөн сарын эхээр НӨАТ-ын буцаан олголт, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө орох үеэр буцаалт их байдаг ажээ.
"Хүний өмнөөс ломбардад юмаа тавьчхаад одоо хүртэл авч чадаагүй"
Харин иргэдийн зүгээс:
-Дээр үед ажил хийж байхдаа ломбардаар их үйлчлүүлдэг байсан. Одоо тэтгэвэртээ гараад хүүхдүүд бүгдийг нь бэлдээд өгчихдөг болохоор үйлчлүүлэхгүй байгаа. Хүний өмнөөс ломбардад юмаа тавьчхаад одоо хүртэл авч чадахгүй байж л байна. Нөгөө хүүхдэдээ хэлэхээр “Ажилгүй болчхоод байна” л гэдэг. Цагаан сар дөхүүлээд хүмүүс ломбардад эд зүйлсээ тавих тохиолдол сонсогдоод л байдаг.
Иргэн А.Мөнх-Од:
-Манай уурхайд ажилладаг найзад асуудал гараад “Зээл сунгаад өгөөч” гэхээр нь л сунгаж өгч байна. Түүнээс би эд зүйлсээ тавьж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.
Иргэн н.Отгон-Эрдэнэ:
-Сар шинийн баяр санхүүд мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлнө. Одоо үнэхээр мөнгөний ханш чанга болчихлоо. Хүн бүхэн л сар шинээ аятайхан тэмдэглэчих юм сан гэсэн бодолтой явж байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгөний хэрэгцээ байгаа учраас л хүмүүс эд зүйлээ ломбардад тавьж байгаа байх. Би ломбардаар үйлчлүүлж үзсэн. Хүмүүс мөнгөний хэрэгцээтэй үедээ аль үнэд хүрэх зүйлсээ л тавина шүү дээ. Ихэвчлэн 14-31 хоногийн хооронд л тавина.
Миний хувьд цагаан сарын бэлгэлээ базаагаад явж л байна. Ойролцоогоор нэг сая төгрөг гарчихлаа. Дахиад ч нэг сая гаран төгрөг гарахаар байна.
Хуваалцах:
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -12 градус байна
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Амгалан: Жилийн өнгө хэрхэн зурагдсанаар бус хүний сэтгэлээр ажил, амьдрал сайжран дээшлэх учиртай
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
МУГТ Э.Цэндбаатарыг "Хангарьд" одонгоор шагналаа
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Пүрэв гарагт өсвөр бөхийн барилдаан болно
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Этик" продакшны жүжигчин С.Одбаярыг 100 мянган төгрөгөөр торгожээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Пүрэв гарагт хүүхдийн мөнгө олгоно
17 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар 102 удаагийн дуудлагаар 282 иргэн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ
5 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт солиулахыг завджээ
37 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Засварын газрын гаднаас машин хулгайлсан этгээдийг олж тогтоожээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: "CU"-гийн зардлаар БНСУ-д аялсан гэх ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны бүтээл авах хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Зах зээлд чиглэсэн ХАА-г дэмжих МОН-SHEP төсөл”-ийг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Шинэ Хархорум" хотын Захирагчийг Засгийн газраас томилж, чөлөөлнө
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурханы шижигтэй тохиолдол бүртгэгджээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Батжаргал: Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь бидний гол анхаарах зүйл
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ахаасаа төөрсөн 6 настай хүүхдийг автобусны жолооч цагдаад мэдэгдэж, хүлээлгэн өгчээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монголд 75.4 мянган ажилгүй хүн байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Могой жилийн ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.