dobu.mndobu

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны бүтээл авах хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны бүтээл авах хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2007 оноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааныг жил бүр зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.                                                       

Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү нэвтрүүлэг, уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 30.000 орчим оролцогч захидлаа ирүүлсэн байна.

Мөн шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчдээр уншуулж, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэдэг юм.

Мэдээлэл технологи хурдтайгаар хөгжин буй өнөө үед ээжтэйгээ интернетээр, үүрэн холбоогоор өдөр бүр харилцдаг ч энэ нь чин сэтгэлийн нандин үгс агуулсан захидлын хэлбэрийн хаана нь ч хүрэхгүй юм.

Тиймээс “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг зарлаж, олонд түгээж, бусдын сэтгэлийн үгсийг хамтдаа хуваалцах боломж олгож байгаа юм.

 

Уралдааны удирдамж


МҮОНРТ “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидал шалгаруулах уралдааныг 13 дахь удаагаа зарлаж байна.

Та ээжээсээ сонссон хамгийн сайхан үгс, амин сургааль, мөн ээждээ хэлж амжаагүй, хэлэхийг хүсдэг чин сэтгэлийн үгсээ бичсэн захидлаа бидэнд ирүүлээрэй.

Тавигдах шаардлага

  • Гараар бичсэн тохиолдолд бичгийн цаасны 2-3 нүүр, компьютер дээр бичсэн бол А-4 1-2 нүүр
  • Хаяг, утасны дугаараа зайлшгүй бичсэн байх
  • Уралдааны хугацаанд захиагаа илгээх
  • Захидалд зураг хавсаргахгүй байх
  • Бичсэн захидлыг буцаан явуулахгүй учир 1 хувиа өөртөө авч үлдэх

Захидал хүлээн авах хугацаа

2025 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ний өдрийг дуустал МҮОНРТ-ийн төв байранд болон МҮОНТ “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд гэж хаяглан бидэнд ирүүлээрэй.

Уралдааны шилдгийг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг 2025 оны 3-р сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.

  • Тэргүүн байр 3.000.000 төгрөг 
  • Дэд байр 2.000.000 төгрөг
  • Тусгай найман байрыг тус бүр 300.000 төгрөгөөр урамшуулах болно.

Хуваалцах:

|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -12 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -12 градус байна

16 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

МУГТ Э.Цэндбаатарыг "Хангарьд" одонгоор шагналаа

МУГТ Э.Цэндбаатарыг "Хангарьд" одонгоор шагналаа

2 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Пүрэв гарагт өсвөр бөхийн барилдаан болно

Пүрэв гарагт өсвөр бөхийн барилдаан болно

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Пүрэв гарагт хүүхдийн мөнгө олгоно

Пүрэв гарагт хүүхдийн мөнгө олгоно

29 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт солиулахыг завджээ

Хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт солиулахыг завджээ

25 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Монголд 75.4 мянган ажилгүй хүн байна

Монголд 75.4 мянган ажилгүй хүн байна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Могой жилийн ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ

Могой жилийн ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ

6 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.