0

Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдаан хоёрдугаар сарын 20-ны 12.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдаан 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангиллаар явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг энэ сарын 20-ны өглөө 10:00 цагаас Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.
Барилдах өсвөр бөхчүүд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамж 10.000 төгрөгтэй ирж бүртгүүлэх аж.
Үзэгчид тасалбараа www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.