dobu.mndobu

1xbet, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 34 САЙТЫГ ХААЖЭЭ

1xbet, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 34 САЙТЫГ ХААЖЭЭ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 1xbet болон цахим мөрийтэй тоглоомоор дамжин нэг их наяд төгрөг гадагшаа урсаж буй талаар мэдээлж, үүнийг шалгах Ажлын хэсэг байгуулж буйгаа мэдэгдсэн билээ.

Ажлын хэсэг хэдийн ажилдаа орж, 34 домайныг хаасан байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг,

-Үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох,

-Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах,

-Урлаг соёл, спорт, олны танил influencer, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилж байгааг зогсоох

-META -руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах

-Холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Цахим мөрийтэй тоглоомны эсрэг арга хэмжээ авалгүй удсан ч оройтоогүй. Энэ чиглэлд гадна, дотны бүлэглэл, үндэстэн дамнасан том схемтэй үзэлцэж таарна" хэмээжээ.

Хуваалцах:

|
Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов

Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.