0
"МЭК" судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрчдийн барометрийн хоёрдугаар сарын дүн гарчээ.
Судалгаагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар болон парламентын рейтинг бүгд унасан байна.
Уг судалгааг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 950 иргэнээс хоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан гэдгийг энд сануулъя.
ИРГЭДИЙН 28 ХУВЬ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ "АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ" ГЭЖЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өмнөх сард 5.4 байсан бол хоёрдугаар сард 5.3 болж, 0.1 оноогоор буурчээ.
Ингэхдээ, судалгаанд оролцсон иргэдийн 31 хувь нь "Ажлаа хийж чадахгүй байна", 26 хувь нь "Хариуцлагаас зугтдаг", 21 хувь нь "Худлаа попордог", 9 хувь нь "Ард иргэдээ сонсдоггүй" гэх сөрөг хариултуудыг хэлжээ.
Харин 28 хувь нь "Ажилч хичээнгүй", 26 хувь нь "Шударга", 21 хувь нь "Гадаад харилцаа сайжирсан", 9 хувь нь "Шийдэмгий зоригтой" гэсэн байгаа юм.
ИРГЭДИЙН 26 ХУВЬ НЬ ГИШҮҮДИЙГ "ХУРАЛДАА СУУХГҮЙ БАЙНА" ГЭСЭН БАЙНА
Долоодугаар сараас хойш УИХ-ын рейтинг буурсаар байна. Тодруулбал, Долоодугаар сард парламентын рейтинг 5 байсан бол тасралтгүй буурсаар хоёрдугаар сард 2.7 болжээ.
Ингэхдээ иргэдийн 25 хувь нь "Ажлаа хийж л байгаа", 12 хувь нь "Сайхан амлалт өгсөн", 34 хувь нь "Үр дүнтэй шийдвэр байхгүй", 26 хувь нь Хуралдаа суухгүй байна", 19 хувь нь "Үнийн өсөлт", 16 хувь нь "Эрүүл мэндийн салбарт анхаарал байхгүй" хэмээн сэтгэгдлээ хэлсэн байна.
ИРГЭДИЙН 15 ХУВЬ НЬ ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМСЭНД ЕРӨНХИЙ САЙДАД ДУРГҮЙЛХЖЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өмнөх сард 5.5 байсан бол хоёрдугаар сард 5.4 болж, 0.1 оноогоор буурсан байна.
Судалгаанд оролцсон иргэд түүнд эерэг сэтгэгдэл хэлэхдээ, 27 хувь нь "Мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа", 17 хувь нь "Авлигын эсрэг ажиллагаа", 16 хувь нь "Төмөр замын гэрээ байгуулсан", 12 хувь нь "Шүүгч нарыг ажлаа хий гэсэн" гэжээ.
Харин 32 хувь нь "Үнийн өсөлт", 16 хувь нь "Эрүүл мэндийн үйлчилгээний доройтол", 16 хувь нь "Утаа, угаарталт", 15 хувь нь "Дулаан эрчим хүчний үнэ нэмэгдсэн" хэмээн сөрөг сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
ИРГЭДИЙН 16 ХУВЬ НЬ Х.НЯМБААТАРЫГ "УТААГ БУУРУУЛАХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА" ГЭЖЭЭ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын рейтинг өмнөх сард 3.6 байсан бол хоёрдугаар сард 3.3 болж буурчээ. Ингэхдээ судалгаанд оролцсон иргэдийн 30 хувь нь "Утаа угаарталт", 21 хувь нь "Түгжрэл", 16 хувь нь "Машины номер олгохгүй байна", 13 хувь нь "Тээврийн хэрэгслийн татвар нэмсэн" гэх сөрөг сэтгэгдлүүд хэлсэн байна.
Харин 27 хувь нь "Торгуультай машиныг хөдөлгөөнд оруулахгүй", 23 хувь нь "Хот тохижилт", 16 хувь нь "Утааг бууруулах тал дээр ажиллаж байгаа" хэмээн эерэг сэтгэгдэлтэй байгаа аж.
ИРГЭД У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАРЫГ ХАМГИЙН ИХ ДЭМЖИЖ БАЙНА
Судалгаанд оролцсон иргэд хамгийн их таалагдаж буй, дэмжиж буй улстөрчөө нэрлэжээ.
Үүнээс харахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг иргэд хамгийн их дэмжиж байна. Тэдний араас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын Ч.Лодойсамбуу, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар жагсаж байна.
Н.УЧРАЛ, Д.АМАРБАЯСГАЛАН, Б.ЖАВХЛАН НАР ИРГЭДЭД ОГТ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА
"Огт таалагддаггүй улс төрчөө нэрлэнэ үү" гэсэн асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг хамгийн олон иргэн нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр иргэдэд огт таалагдахгүй байна.
Харин түүний араас Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Б.Чойжилсүрэн нар иргэдэд огт таалагддаггүй улс төрчөөр нэрлэгджээ.
Хуваалцах:
Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ш.Гүрбазар: Монголын ард түмэн, уран бүтээлчид минь надад нас бэлэглэлээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦЕГ: Баярын өдрүүдэд өөрийгөө болон бусдыгаа болзошгүй эрсдэлээс хамгаалаарай
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Гүнбилэг: Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Санчир: Цагаан сараар ууц, салатаа ширээн дээр удаах нь хордлого үүсэх хамгийн том шалтгаан
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТЕР: Иргэдийн 16 хувь нь Х.Нямбаатарыг "Утааг бууруулах тал дээр ажиллаж байгаа" гэжээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ДУРСАМЖ ЭСЭЭ: Шинийн нэгнийг хүлээн бүтээлгэтэй идээний чигт харсаар унтдаг сан
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Цагаан сарын амралтыг СУНГАХ талаар Засгийн газар хэлэлцэнэ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
НОБГ: Зул өргөчхөөд гэрээ эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн Гран-При тэмцээний тэргүүлэгчтэй оноогоор тэнцлээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын арслан Ц.Бямба-Отгон бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Битүүний өдөр барилдах эрх авах барилдаан Лхагва гарагт эхэлнэ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хубилай хааны үеийн хүрэл толийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.