0
Ховд аймгийн нутагт “Хөшөөтийн орд” гэж коксжих нүүрсний халгисан том орд бий. Анх 1980 онд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг нь тогтоож, улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж байсан түүхтэй. Тус ордыг одоо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мо Эн Ко ХХК эзэмшин, Сутай хайрхны өвөр бэлд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Ордын нөөцийн талаар янз бүрийн мэдээлэл байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ордын бодит нөөцийг 85.7 сая тонноор хүлээн авсан байдаг. Харин Мо Эн Ко компани өөрийн албан ёсны сайтдаа Хөшөөтийн ордын нөөцийг 149 сая 237 мянган тонн хэмээн бичжээ.
"Хөшөөтийн нүүрсний орд"-ыг “стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах асуудлын талаар тухайн хэн, юу хэлж байсныг архивын баримттайгаар хүргэж байна.
З.Энхболд: 217 сая долларыг тав дахин давчхаад байгаа компанийг стратегийн ордод оруулаагүй
Хуралдаанд нэг ч англи хэлтэй, Хонг конгийн хөрөнгийн биржийн мэдээ орж уншдаг хүн алга. Гэтэл БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "МоЭнКо" ХХК "ХӨШӨӨТИЙН ОРД"-ыг барьцаалж Хонг конгийн бирж дээр 2.9 тэрбум ам.долларыг босгочихсон байна.
Ариунсан дэд сайдын хариулт бол туйлын хариуцлагагүй хариулт байна. Энэ компанийн нийт хувьцаа 22 тэрбум 702 сая Хонг конг доллар буюу 2.9 тэрбум ам.доллар байна. Яаж ийм хөрөнгө босгосон гэхээр жилийн найман саяыг дөрөв дэх жилээс олборлоно, жилийн тэрбум доллар олно гэж бичсэн байгаа юм.
Манай хууль 5 хувиар стратегийн ордод шалгууртай. 217 сая долларыг тав дахин давчхаад байгаа компанийг стратегийн ордод оруулаагүй тухайгаа та нар тайлбарлаад байж байна.
Архивын баримт: УИХ-ын чуулганы 2010-01-29 өдрийн хуралдаан
С.Бямбацогт: "МоЭнко" ХХК-ийн дэд захирал н.Баттулга гэж хүн Хөшөөтийн ордын нөөцийг 4.5 тэрбум тонн юмаа гэж хэлж байсан
Баруун бүсийн чуулга уулзалт дээр н.Баттулга гэж хүн Хөшөөтийн ордын нөөцийг 4.5 тэрбум тонн юмаа гэсэн. Газар нутгийн хэмжээнд үндэслээд 2.9 тэрбум ам.доллар болсон болов уу. Гэтэл Эрдэнэс баялгийн зөвлөлийн тайлан дээр 87 сая тонн л гэж байгаа. Энэ зөрүүтэй мэдээллийн цаана нь юу яваад байгааг тайлбарлаж болох уу. Энийг тайлбарлаж тогтоодог байгууллага байна уу, байхгүй юу.
4.5 тэрбум тонны нөөцтэй "ХӨШӨӨТИЙН ОРД"-ыг орон нутгийн жижиг уурхай гээд хятадуудад өгчихсөн. "ХӨШӨӨТИЙН ОРД"-оо стратегийн ордын жагсаалтад хамруулах ёстой...
Архивын баримт: 2010.01.29-ний өдөр
Ерөнхий сайд асан С.Баяр: Хөшөөтийн ордыг гүйцэт судалж, нөөцийг тогтоовол маш их ирээдүйтэй
Хөшөөтийн орд бол маш ирээдүйтэй. Гэхдээ яг бүрэн гүйцэт судалж нөөцийг нь тогтоовол бидэнд төсөөлж байснаас ч илүү бололцоо байх боломжтой. Энэ бол УИХ-ын шийдэх асуудал. Засгийн газраас харин асуувал стратегийн орд газрын жагсаалтад оруулах ёстой гэж шийдэх зөв гэж бодож байна.
Ийм том уурхайнууд дээр төр 51 хувь эзэмших ёстой. ЗГ-ын байр суурь бол Хөшөөтийн уурхайг стратегийн ордын жагсаалтад багтаах ёстой гэж үзэж байгаа...
Д.Ганхуяг: "ХӨШӨӨТИЙН ОРД"-ыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах бүрэн үндэслэлтэй
Уул уурхайн яам дээр ажиллаж байгаа ажлын хэсэг "ХӨШӨӨТИЙН ОРД"-ыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах бүрэн үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл хувьцаа эзэмшигчид нь ч өөрсдөө санал зөрөлдөөд байгаа юм билээ.
Стратегийн ордод хамруулах үндэслэл бол “ДНБ-ий 5 хувиас багагүй орлогыг улсад оруулах” эсвэл “Бүс нутгийн” гэсэн хоёр шалгуур бий. Хөшөөтийн орд бол “Бүс нутгийн” гэдгээрээ стратегийн орд болж болно.
Архивын баримт: 2013.05.10-ны өдөр
Хуваалцах:
Хуулийг мөрдөж, биелүүлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг огцруулах гарцаагүй нөхцөл бүрдсэн
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Учрал: ХХААХҮЯ Дархан-Уул аймагт шилжин суурьшсан нь үр дүнгээ өгч байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ш.Гүрбазар: Монголын ард түмэн, уран бүтээлчид минь надад нас бэлэглэлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦЕГ: Баярын өдрүүдэд өөрийгөө болон бусдыгаа болзошгүй эрсдэлээс хамгаалаарай
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Гүнбилэг: Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Санчир: Цагаан сараар ууц, салатаа ширээн дээр удаах нь хордлого үүсэх хамгийн том шалтгаан
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТЕР: Иргэдийн 16 хувь нь Х.Нямбаатарыг "Утааг бууруулах тал дээр ажиллаж байгаа" гэжээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ДУРСАМЖ ЭСЭЭ: Шинийн нэгнийг хүлээн бүтээлгэтэй идээний чигт харсаар унтдаг сан
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Цагаан сарын амралтыг СУНГАХ талаар Засгийн газар хэлэлцэнэ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
НОБГ: Зул өргөчхөөд гэрээ эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн Гран-При тэмцээний тэргүүлэгчтэй оноогоор тэнцлээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын арслан Ц.Бямба-Отгон бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Битүүний өдөр барилдах эрх авах барилдаан Лхагва гарагт эхэлнэ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.